Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2025/05/21

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 23 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Дав.Цогтбаатар, Р.Батболд, Ж.Батжаргал, Г.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд хөгжлийн төлөвлөгөө бодит бус тооцоололтой буйг анхааруулаад улмаар төлөвлөгөөнд туссан арга хэмжээний санхүүжих дүнгүүд хэт ялгаатай байгаа тул ирэх оны төсвийн төсөлд тусгахдаа санхүүжих дүнтэй нь уялдуулаад төслийн үр өгөөж, тоо хэмжээг нэмэгдүүлэн засварлаж оруулж ирэх боломжтой эсэхийг тодруулж байлаа. Мөн улсын санхүү төсөв, хөрөнгө оруулалтын хэр хэмжээндээ тааруулан эдийн засгийн гурван үндсэн коридортоо чиглүүлж, үүнийгээ дагасан хөгжлийн төлөвлөлтөө тодорхой болгож, бүх анхаарал, хөрөнгөө чиглүүлэх шаардлагатай гэж байлаа.

Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар 2026 оны орлогыг хэрхэн төсөөлсөн талаар лавлаад орлогоо буруу төлөвлөвөл дараагийн асуудлуудыг будилуулдаг гэдгийг анхааруулж байлаа. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Сүүлийн үед үүсээд байгаа гадаад худалдааны тарифын нөхцөл байдал, олон улсын эдийн засгийн чиг хандлага нь хоёр жил дараалан сөрөг үр дагавар үзүүлэхээр байгаа. Ялангуяа манай гол экспортлогч зах зээл болох БНХАУ-ын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх олон улсын судалгааны байгууллагуудын тооцоолол гарсан. Иймд бид өнгөрсөн жилийн 6.5 хувийн өсөлтийг энэ жилийн тооцоололдоо 6.0 хувь болгож бууруулсан. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг гаргаад экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Төлөвлөгөөний хувьд 2026 онд нүүрсний экспортын 93 сая тонн, зэсийн баяжмалыг 2.0 сая тонн, алтыг 20 тонн, төмрийн хүдрийг 9.4 сая тонн гэж тооцоолоод байна. Үнийн хувьд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс нүүрсийг 85 ам.долларын тооцоолол ирүүлсэн ч бид болгоомжлон 80 ам.доллароор тооцсон. Зэсийн баяжмалыг 2659, алт 2600, төмрийн хүдрийг 69 ам.доллароор тус тус тооцоолсон гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар тогтоолын төсөлд төсвийн урсгал зардлыг бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцоолно гэснийг дурдаад урсгал зардал бууруулах тооцоололд 2026 онд  тавилга эд хогшил авахгүй, бусдаар гүйцэтгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй гэх зэргээр ямархуу байдлаар төлөвлөснийг тодруулав. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд урсгал зардлыг 24 хувьд барих, орон тоог 9.0 хувиар бууруулна гэх зэргээр шууд механикаар тооцсон байсан. Тавилга, эд хогшил авахгүй гэх зэргээр механик байдлаар ийм хэмжээний зардал гаргаж чадахгүй. Иймд бидэнд төлөвлөгөө хэрэгтэй. Чиг үүргийн шинжилгээг бүрэн хэмжээнд хийгээд, төр зайлшгүй хийх шаардлагагүй ажлуудаа хувийн хэвшилд шилжүүлэх замаар л бүтцийн томоохон өөрчлөлтийг хийж байж л, асуудлыг оруулж ирэх боломжтой.  Механикаар ийм үүрэг авбал шууд  хийхэд хүнд хэмээх тайлбарыг өгч байлаа.

Үргэлжлүүлэн тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй.

Харин “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх найруулгын шинж чанартай зарчмын зөрүүтэй долоон саналаар санал хураалтыг явуулсан. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Хуралдааны төгсгөлд "Нэр дэвшигчийг бүртгэх тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тус тогтоолын төсөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 30 минут хүртлэх хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчийг бүртгэхээр тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
“Сэлэнгэ-2025” хээрийн сургууль удахгүй эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ
А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
Гурвалжингийн гүүрний авто замын хөдөлгөөнийг нээлээ
Их-Тамир суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна
Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо
Нэг өдөрт 43.8 сая ам.долларын нүүрс борлуулж 2025 оны борлуулалтын дээд амжилт тогтоолоо
“Сэлэнгэ-2025” хээрийн сургууль удахгүй эхэлнэ
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он