Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй тул тогтоолын төслийн талаарх байнгын хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр хавсралтын 4.5 дахь хэсэгт “Иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, төрийн өмчийн бүртгэлийг блокчейн технологийг ашиглан гүйцэтгэнэ“ гэсэн агуулгатай заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол дэмжигдлээ.
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.