Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Сайд Б.Батцэцэг Индонезод оршин суугаа монгол иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2025/05/23
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад оршин суугаа монгол иргэдийнхээ төлөөллийг хүлээн авч уулзлаа.
 
Сайд Б.Батцэцэг, Зүүн өмнөд Азийн орнууд, түүний дотор Индонез, Филиппин улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн ач холбогдол болон айлчлалынхаа үр дүнгийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Тухайлбал, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, малын гаралтай зарим түүхий эд, худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцооны ихээхэн нөөц боломжууд бий бөгөөд харилцааны эрх зүйн орчныг сайжруулах, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, агаараар зорчигч болон ачаа тээвэрлэх шууд гарц нээх чиглэлээр яриа хэлэлцээ явуулж буйг дурдлаа.
 
Дэлхийд хүн амын тоогоор 4 дүгээрт ордог, эдийн засгийн хүч чадал, бүс нутаг дахь нөлөө нь эрчтэй өсөн нэмэгдэж буй Индонез улсад анхаарал хандуулж, харилцаагаа идэвхжүүлэн, Элчин сайдын яамаа сэргээн нээсэн нь оновчтой шийдвэр болсныг иргэд хэлж, талархал илэрхийлж байв.
 
Одоогоор тус улсад харьцангуй цөөн иргэд оршин суудаг хэдий ч хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах, ялангуяа худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг дэмжих замаар эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг Гадаад харилцааны сайд хүслээ.
 
Түүнчлэн иргэд ЭСЯ-наасаа шаардлагатай тусламж дэмжлэг авахын зэрэгцээ суугаа орныхоо хууль, ёс заншлыг хүндэтгэн сахих, хоорондоо байнга холбоотой, бие биедээ дэмтэй байж, үр хүүхдүүддээ монгол хэл, соёл, уламжлалыг нь сургаж, өвлүүлэхэд анхааран хамтарч ажиллах, тус улс дахь Соёлын төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцож, дэмжин ажиллахыг захилаа.
 
Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд тэд тус улс дахь олон улсын байгууллага, үндэстэн дамнасан компани, хувийн хэвшил, бизнесийн байгууллагад ажиллаж, их сургуульд тэтгэлэгтэй суралцаж байгаа нь монгол хүн дэлхийн аль ч улс оронд хариуцлагатай ажил, албан тушаал хаших хэмжээнд өндөр чадвартай, нэр хүндтэй байгааг харуулж буй бахдам жишээ болохыг сайд Б.Батцэцэг онцолж, тэдний ажил амьдралд амжилт, сайн сайхныг хүслээ.

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он