Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

2025/05/30

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” хэмээн заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 65 гишүүн дэмжиж, баталлаа. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 67 гишүүн дэмжиж батлав. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулав.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2012 онд шинэчилсэн найруулга хийж, зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалт давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчдэд эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг асуудал гарч байгаа тул эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг  онцлов.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэл гэж заасныг хэрэгжүүлэхэд олон талын хүндрэл гарч, хоног хугацаа алдаж, шаардлагатай төслүүд явахгүй гацдаг, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулийн хавсралтаар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төрөл, төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын банк, санхүүгийн байгууллагын стандартыг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тусах хэрэгцээ, шаардлагатай зэрэг нөхцөлийг тогтоосон. Иймд нөхцөл байдлыг хянан үзээд хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах үүднээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн эх бичвэрт 20 хэсэг 5 заалтыг нэмж тусган, 11 хэсэг, 4 заалтыг өөрчлөн найруулж, нийт хуулийн 44 заалт буюу 32.8 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсныг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооны асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах, мэргэшсэн мэргэжилтэн ажиллуулах, ангиллыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах, оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 38 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагч үзжээ.

Төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тус Байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр маргааш тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын урилгаар хүүхдүүдийн төлөөлөл Төрийн ордонд зочилж, парламентын хуралдааны танхимд ирсэн байгааг Д.Амарбаясгалан дарга танилцуулаад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, Монгол Улсын Их Хурлын гишүүдээ төлөөлөн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Манай парламентын хувьд хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо, эрхийг хамгаалах хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулсан нь ажиллаж байгааг зочин хүүхдүүдэдээ дуулгахад таатай байна. Та бүхний оролцоо, дуу хоолой маш чухал байдаг. Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох ирээдүй, эзэд болох хүүхдүүд Та бүхэндээ болон Монгол Улсын нийт хүүхэд багачуудадаа баярын мэнд дэвшүүлж, эрдэм номдоо шамддаг, хөгжил дэвшилд тэмүүлдэг, эх оронч, бүтээлч, ёс суртахуунтай иргэн болохын ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Монголын бүх хүүхэд багачууд, эцэг, эхчүүдэдээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг Монгол Улсын Их Хурал, нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөе” гэлээ.

Үргэлжлүүлэн төслийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуухаар өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан гишүүдийн нэрсийн дарааллын дагуу асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ орон нутгийн иргэдээс санал бараг аваагүй, тухайн орон нутагтаа амьдарч байгаа иргэдийн амьдрах нөхцөл байдалтай холбоотой асуудлаа бүрэн судлалгүйгээр төслийг боловсруулсан гэв. Тухайлбал, төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан 3 ангилна гэсэн атлаа ангилал бүр нь ямар ялгаатай, онцлогтой талаарх ямар ч томьёолол байхгүй, хэрхэн ангилах талаар ойлгомжгүй байдал үүсгэхээр байгааг тэмдэглэн хэлсэн. Мөн дээрх ангиллын дагуу нөлөөллийн үнэлгээ, ерөнхий үнэлгээний талаар нарийвчилан тусгасан хэдий ч дутуу, менежментийн төлөвлөгөөгөөний талаар орхигдуулсныг санууллаа. Энэ нь холбогдох аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа төлөвлөх боломжгүй нөхцөл рүү орох эрсдэлтэйг хэлсэн. Түүнчлэн орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд тухайн орон нутгийн иргэд болон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хоорондын зөрчлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж буй хуулийн төсөлд тодорхой тусгаагүй байгааг шүүмжилсэн.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал аливаа төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс гадна нийгмийн болоод соёлын нөлөөллийн үнэлгээг хийх талаар салбарын яам ямар бодлого хэрэгжүүлдэг талаар тодрууллаа. С.Одонтуяа сайд хариулахдаа “Шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ л хийдэг байсан. Төсөл нь тухайн газар нутгийн амьтан, ургамал, хүрээлэн буй орчиндоо ямар нөлөө үзүүлэх талаар үнэлдэг байснаас иргэдэд хэрхэн нөлөөлөх тухай хөнддөггүй байсан. Тэгэхээр байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг тусгах зохицуулалтыг нэмэхээр хуулийн төсөлд тусгасан. Мөн үнэлгээний журам, ангиллын агуулгад нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх талаар тусгасан байгаа. Ингэснээрээ бид олон улсын стандартад нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх юм” гэлээ. Үүний зэрэгцээг хуульд томьёолсон “төсөл хэрэгжүүлэгч” гэдэг ангилалд үсчин, барилгын материалын дэлгүүр, эмийн сан, уул уурхайн компани бүгд багтаад, ижил шаардлага хангах болдгийн нэг нь 152 хоногт багтаж үнэлгээ хийлгэх болдог. Иймээс хуулийн төсөлд үүний ялгааг гаргах зорилгоор 3 ангилж, холбогдох шаардлагыг ялгаатайгаар тусгасан гэв.

Орон нутагт аливаа төрлийн үйл ажиллагааг шинээр эхлүүлэх, эсвэл явж байсан үйл ажиллагааг өргөжүүлэх, өөрчлөхдөө тухайн орон нутгийн иргэдээс асуудаггүйгээс нөлөөлөлд өртөж буй иргэд нь Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлдэг болохыг Л.Мөнхбаясгалан гишүүн тэмдэглэж, байр суурь илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа хэдий ч төсөл дэх “Засаг дарга 10 хоногт хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцно” хэмээн тусгаж буйг өөрчлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Рэгдэл, Б.Уянга, Д.Пүрэвдаваа нар асуулт асууж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Д.Ганмаа гишүүн үг хэллээ. Уул уурхайн салбар нь манай улсын эдийн засгийн тулгуур учраас холбогдох хууль тогтоомжоо олон улсын стандартад нийцүүлэх нь чухал хэмээгээд “Тухайн газар нутагт хэрэгжүүлэх төсөл нь бүс нутгийн иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар үнэлгээг аль хэсэгт хамааруулах нь тодорхойгүй, ажлын хэсгээс “журмаараа зохицуулна” гэдэг хариулт өгсөн. Гэтэл холбогдох журмууд нь хангалтгүй байгаа. Мөн манай улсын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь олон улсын стандарттай зөрдөг. Үүнийгээ журмаар зохицуулахаар төлөвлөсөн байдаг” гэлээ. Монгол Улсын Их Хурлаас “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэхээр, хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг хуульчилж хүн төвтэй бодлого хэрэгжүүлж ажиллах бодлого баримталж байгаа гэдгийг Д.Ганмаа гишүүн онцлоод холбогдох зохицуулалтаа олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр хуулийн төсөлдөө тусгах санал гаргасан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсгийг баримтлан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулна хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа зарлав. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ
А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Нөөцийн махны үнэ хямдарчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нөөцийн махны үнэ хямдарчээ
А.Ербол: Шинэ II тойрог замын трассыг гурван хувилбараар боловсруулсан
Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана
Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Зуслангийн бүсээс 100 тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Нийслэлийн төр, захиргааны байгууллага 07-16 цагийн хооронд ажиллана
Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ
Азийн хөгжлийн банктай 2025-2028 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг баталлаа
Ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Зургаадугаар сарын 01-нд бороотой
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он