Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

2025/06/20

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 13 дугаар тогтоолоор Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийх, монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулан байгуулсан юм. Тус ажлын хэсэг омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэгээс тодрууллаа.

-Монгол адууны генетик нөөцийг хамгаалахад тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Малын генетик нөөцийг судлах, Монгол адууны удмын санг хамгаалах нь зөвхөн мал аж ахуйн салбарын асуудал биш. Энэ бол нүүдэлчин өв соёлын дархлаа, биологийн олон янз байдлын үндэсний бодлогын нэг чухал хэсэг юм. Сүүлийн жилүүдэд гадаад улсаас авчирсан адууны тоо толгой нэмэгдэж, монгол үүлдрийн адууны генетикийн тогтвортой байдалд эрсдэл үүсч байна. 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 4.6 сая адуу тоологдсон байна. Үүний  5200 гаруй нь импортоор авчирсан цэвэр үүлдрийн үржлийн адуу байна. Эдгээр адууны 1, 2 дугаар үеийн эрлийзжүүлэлт нь нийт адууны 5.6 хувь, монгол үүлдрийн адууны 13.7 хувийг эзэлж байна. Нийт адууны 30.8 хувьд ашиг шимийн чиглэл тодорхойгүй байгаа нь шинжлэх ухаанд суурилсан бодлого дутагдаж буйг илтгэж байгаа юм. Иймээс монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын тогтвортой байдлыг хангах чиглэлд ажиллах шаардлага бий болсон.

-Ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэй ажилласан бол?
-Орон нутгийн малчдын зүгээс монгол адууны үүлдэр угсаа, генетик нөөцийн доройтолд санаа зовниж, төрөөс бодлогоор анхаарахыг хүсэж байсан. Тэрхүү хүсэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулж, ажлын хэсэг байгуулах санал гаргаснаар миний бие ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, С.Замира, У.Отгонбаяр, С.Ганбаатар нарын гишүүдтэй хамтран ажиллалаа.

-Шийдвэрийн төслийг ямар судалгаанд үндэслэн боловсруулсан бол?
-“Малын генетик нөөцийн тухай” хуулийн хэрэгжилтэд 2024 онд хийсэн үр дагаврын үнэлгээг нэгтгэхэд 44 хэм хэмжээний актаас 29 нь хэрэгжиж, үлдсэн нь хэрэгжээгүйг тогтоосон. Мал тооллогын дүн, адууны генетик үнэлгээний үр дүнд тулгуурлан импортын адууны эзлэх хувь, эрлийзийн нөлөөлөл, ашиг шимийн чиглэлийн тодорхойгүй байдлын шалтгааныг судалсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын генетик нөөцийн үндэсний төв, ШУТИС, ХААИС, мэргэжлийн холбоодын албан ёсны мэдээлэл, дүн шинжилгээг судалсан. Генетик нөөцийн чиглэлээр мэргэшсэн судлаачид, эрдэмтэн, мал үржүүлгийн холбоодын төлөөллийг оролцуулсан дэд ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулсан. Үүний үндсэн дээр Малын генетик нөөцийг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад байна.

-УИХ-ын тогтоолын төсөлд туссан үндсэн зорилт, арга хэмжээг тодруулбал?
-Монгол адууны удмын сан, генетик нөөцийн хамгаалалттай холбоотой судалгаа шинжилгээ, бүртгэл тэмдэглэгээ, импортын хяналт, бодлогын үнэлгээ хийх үндсэн чиглэл бүхий шийдвэр, арга хэмжээг хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан.

-Тогтоол хэрэгжсэнээр гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?
 -Үндсэн хуульд “мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Үүнийг үг төдий бус, үйлдлээр баталгаажуулж, хойч үедээ өвлүүлэх соёл, уламжлал, тусгаар тогтнолын дархлаа гэж үзэх нь зүйтэй. Тогтоол хэрэгжсэнээр монгол адууны удам угсааг хамгаалах төрийн бодлогын эхлэл тавигдаж, бодит өөрчлөлт гарна гэж үзэж байна. Тодруулбал, төрийн бодлого албан ёсоор тодорхой болж, эрлийзжүүлэлтийн эрсдэл буурч, импортын хяналт хуульчлагдаж, үржлийн бодлого шинжлэх ухаанд суурилсан судалгаанд тулгуурлах болно. Монгол адууны экспортын болон үндэсний үнэлэмж нэмэгдэж, малчдын оролцоо, хариуцлага, хяналт дээшилнэ.

-Тогтоолын төслийг Улсын Их Хуралд хэзээ өргөн мэдүүлэх вэ?
-Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах асуудлаар боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг ирэх мягмар гарагт (2025.06.24) Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулж, пүрэв гарагт (2025.06.26) Улсын Их Хуралд өргөн барихаар товлосон. Төслийг өргөн барихтай зэрэгцэн ажлын хэсгийн дүгнэлт, шинжлэх ухааны үндэслэл бүхий танилцуулга материал, тоон судалгаа, эрсдэлийн үнэлгээг хавсаргаж Улсын Их Хуралд хэлэлцүүлнэ.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он