Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ноолуурын санхүүжилтийг векселиэр баталгаажуулах гэрээ байгуулав

2025/06/23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, арилжааны банкууд болон үйлдвэрүүд хооронд ноолуур худалдан авалтыг нэмэгдүүлэн, самнасан ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр санхүүжилтийг векселиэр баталгаажуулж төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээг албан ёсоор байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гэрээнд гарын үсэг зурав. Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ үеэр “Засгийн газраас баримталж буй цагаан алт болсон малын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулж,  дотооддоо нэмүү өртөг шингээх бодлого амжилттай хэрэгжиж байна. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгжүүдэд олгосон 330 тэрбумын эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл болон өөрсдийн хөрөнгөөр 5000 тонн ноолуур бэлтгэгдсэн нь Монголын дотоодын үйлдвэрүүд анх удаа ноолуурынхаа 50 хувийг бэлтгэж чадсан тохиолдол боллоо. Цаашид үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх, түүхий ноолуур бэлтгэх асуудлыг шийдвэрлэхэд санхүүжилтийн нэмэлт бүтээгдэхүүн болох векселийг гаргах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Санхүүжилтийн асуудлыг даван туулахад томоохон түлхэц боллоо. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй байх, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой юм. Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ноолуурын салбарт вексель гаргаснаар хөдөө аж ахуйн салбарт санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн шинэлэг арга хэмжээ болж байна гэдгийг онцолмоор байнa” гэсэн юм.

Энэ удаагийн гэрээнд “Голомт банк” болон “Говь” ХХК хооронд, “Хаан банк” болон “Ханбогд кашимер” ХХК хооронд тус тус 7 тэрбум төгрөгийн векселийн санхүүжилтийн гэрээ зурлаа. Тус гэрээгээр санхүүжилтийн эх үүсвэрийг векселиэр баталгаажуулах, түүнийг мөнгөжүүлэх, эргэн төлүүлэхтэй холбогдсон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулж, эрх, үүргийг тодорхойлон өгч байгаа юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2024 оны "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын Байгаль орчин,  хүнс хөдөө аж, ахуйн байнгын хорооны 2025 оны 09 тоот тогтоол, Засгийн Газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хурлын  тэмдэглэлээр  ноолуурын бэлтгэлийг хангуулах, үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр түүхий эд худалдан авалтын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож байна. 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
ҮБХИС-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын ажил эхэллээ
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
ҮБХИС-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын ажил эхэллээ
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Баянхонгор аймагт тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг албан ёсоор угтаж авлаа
Ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулжээ
Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ
Эрээн боомтоор дамжих жимс, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгджээ
Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэнгээ толилууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он