Сэтгэгдэл 0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Оргил" худалдааны төвийн III давхарт гал гарч байсан гэсэн дуудлага өнөөдөр 07:41 цагт ирснийг бид өмнө мэдээлсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, 08:00 цагт галын тархалтыг зогсоож, 08:25 цагт бүрэн унтраасан.
Алба хаагчдыг очиход 3 давхарт байрлах 30х40 метр хэмжээтэй тавилгын дэлгүүрийн дотор талд 5х7 метр хэмжээтэй тавилга, эд хогшил шатсан байсан бөгөөд галыг богино хугацаанд унтрааж, аюулгүй болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.