
Хэнтий аймагт болж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёрдахь өдрөө штабын дадлагаар үргэлжилж байна.
Аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадын удирдлагууд аймгийн хэмжээнд тохиолддог гамшиг, ослын хүрээнд бодит цагийн байдлын дагуу штабын удирдлагын дадлага хийж байгаа юм.
Тус дадлага нь гамшгийн нөхцөлд шийдвэр гаргах, зохион байгуулах, мэдээлэл солилцох, шуурхай штабын уялдаа холбоог сайжруулахад чиглэх бөгөөд оролцогчид аюулт үзэгдлийн цагийн байдалд үндэслэн:
-Шуурхай штабын үйл ажиллагааг хэрэгжүүлэх
-Мэдээлэл боловсруулах, дамжуулах
-Үүрэг гүйцэтгэлийг төлөвлөх
-Баримт бичиг, зураглал боловсруулах зэрэг бодит үүргүүдийг гүйцэтгэх юм.
Дадлагын явцыг Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хянаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.