Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ОХУ-ын “Сибирийн нисэх буудлууд” ХХК, “Урал” хувьцаат компанийн автомашины үйлдвэрлэл, экспорт хариуцсан төлөөлөгчидтэй уулзав

2025/06/28

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан зургаадугаар сарын 27-нд ОХУ-ын  “Сибирийн нисэх буудлууд” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий захирлын орлогч Васильченко А.И, “Владивосток Терминал” компанийн агаарын тээврийн худалдаа хариуцсан захирал Бобров А.В, Горькийн нэрэмжит автомашины үйлдвэрийн Азийн бүс хариуцсан захирал Цветов Д.Ю, “Урал” хувьцаат компанийн автомашины үйлдвэрийн экспортын борлуулалтын хэлтсийн дарга Ильиных Е.В, En+ группийн олон улсын төслийн хөгжлийн хэлтсийн дарга Бутманов А.А тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд автотээвэр, агаарын тээвэр, аялал жуулчлал, боловсрол, хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах боломжуудын тухай хэлэлцэж, харилцан талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Манай улсад хүрэлцэн ирж, ЗТЯ-нд уулзалт товлон ирж байгаад баяртай байна.  Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын найрсаг харилцаа, олон салбарын хамтын ажиллагааны хүрээнд  тээвэр, логистикийн салбар тэр дундаа иргэний нисэхийн салбар нь хоёр орны хөгжил, бүс нутгийн холбоог гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Монгол Улс нь газар зүйн онцгой байрлалтай далайд гарцгүй орны хувьд тээврийн дэд бүтцийн хөгжлийг нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд агаарын тээврийн хүртээмжийг хөгжүүлж, бүс нутгийн дамжин өнгөрөх төв болохыг зорилгоо болгон ажиллаж байна.

Энэ хүрээнд ОХУ-ын иргэний нисэхийн салбарын тэргүүлэгч, туршлагатай оператор болох “СибАэро” компанийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны боломж, чиглэл, ирээдүйн хамтарсан төслүүдийг хэлэлцэж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэж буйд талархалтай байна” гэв.

“Сибирийн нисэх буудлууд” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий захирлын орлогч Васильченко А.И  Монголын агаарын тээврийн компаниудын “Сибаэро” компанийн удирдлагад байдаг нисэх буудлуудад, түүний дотор Москва, Красноярск, Владивосток руу шууд болон дамжин өнгөрөх нислэгийг сэргээх боломж байгаа эсэх, мөн Монгол Улсын Зам, тээврийн яам болон  агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Тэр дундаа Монголын агаарын тээврийн компаниудтай хамтран Улаанбаатараас олон улсын нисэх буудлуудаар дамжин ОХУ руу  нисэх, агаарын тээврийн сүлжээ, маршрут чиглэлийг нэмэх хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцсэн юм.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд 1997 онд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шинэ Протоколд гарын үсэг зурж, зорчигч тээврийн нислэгийн багтаамж болон давтамжийг хязгаарлахгүй байхаар тохиролцсон. Ачаа тээврийн нислэгийн хувьд мөн хязгаарлалт тавихгүй байхаар зөвшилцсөн тул агаарын тээвэрлэгч компаниудын хамтын ажиллагаа, шууд нислэгийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн агаарын тээврийн салбарт Монгол Оросын хооронд шууд нислэг, шинэ чиглэл нээгдсэнээр хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд онцгой чухал салбаруудад ч бас шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Иймд энэ чиглэлээр ЗТЯ-ны Нисэхийн бодлого төлөвлөлтийн газар, авиа компанийн удирдлагуудтай санал солилцох чиглэл өглөө. 

Түүнчлэн ОХУ-ын Ураль компанийн төлөөлөгчидтэй мөн санал бодлоо хуваалцан агаарын тээврийн салбар гэлтгүй техник технологи, хийн түлш нийлүүлэх, аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах, боловсролын салбарт инженер техникийн ажилчдыг ОХУ-ын компаниудын зүгээс дэд бүтэц, зам тээврийн салбарын чиглэлд бэлтгэх боловсон хүчнийг дэмжиж ажиллах  зэрэг  олон чиглэлээр санал солилцлоо. 

Уулзалтын төгсгөлд талууд зам, тээврийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар холбогдох албаныхантай дахин уулзалт товлож, хамтын ажиллагааг илүү тодорхой болгох, хамтран ажиллах өөр ямар боломжууд байгааг чиглэл тус бүрээр нь нарийн хэлэлцэж, хамтран ажиллахаар тохиролцов.

Холбоотой мэдээ

Боксын ДАШТ-нд оролцох монголын 10 боксчны найм нь тодорчээ
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас 10 хүүхэд энджээ
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
Өнөөдрийн байдлаар 10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна
Туул голын хар цэгээс живсэн 11 настай хүүг эрэн хайж байна
Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна
Гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
2025 оны эхний долоон сарын байдлыг 2024 оны мөн үетэй харьцуулахад нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсөөд байна
Боксын ДАШТ-нд оролцох монголын 10 боксчны найм нь тодорчээ
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК 4 удаагийн арилжаагаар 134.4 мянган тонн нүүрс борлууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он