
Энэ сарын 3-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл цахим сүлжээнд тарсан.
Цагдаагийн байгууллагад тус шөнө “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах сүлжээ дэлгүүр дотор эрэгтэй хүн нуруундаа хутгалуулсан байдалтай гаднаас орж ирлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Энэ дагуу цагдаагийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж, иргэн “Я”-гийн явсан зам маршрутыг тогтоосон байна. Гудамж талбайд суурилуулсан хяналтын камерын тусламжтай иргэдийн таарамжгүй харилцаа, хоорондоо маргалдаж муудалцсаны улмаас тухайн иргэний биед халдсан байж болзошгүй Т, М нарыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнө оройн цагаар ганц нэгээр зорчихгүй байж, сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас зөвлөлөө.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.