Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа

2025/07/08

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр хамтран хуралдаж, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай асуудлыг шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга С.Сэддорж тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тогтоолын төсөлд, Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар, мөн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилохоор тусгасан байна.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Ц.Идэрбат, З.Мэндсайхан, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, С.Замира, Б.Уянга, Э.Болормаа, Р.Батболд нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд сонсгол зохион байгуулах болсон учир шалтгаан, үндэслэл, сэдвийн хүрээ болон сонсгол даргалагчийг сонгохтой холбоотой асуудлуудаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Сонсголын сэдвийг зөвхөн ордын ашиглалт, байгаль орчны нөлөөллийн хүрээгээр тогтсон нь явцуу байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар онцолж, нийгэм, эдийн засгийн болон хүн ам, мал сүргийн эрүүл мэндийн асуудлуудыг ч нэг мөр судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэснийг Улсын Их Хурлын гишүүд дэмжиж байлаа. Түүнчлэн сонсголын хугацааг наашлуулж, яаравчлуулах, Төрийн ордонд биш Ховд аймагт, орон нутагт нь хийх саналыг ч гаргаж байлаа. Бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо хэт нэмэгдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ шүүмжилсэн бол уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохын өмнө сонсгол зохион байгуулж байх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн илэрхийлсэн юм. Мөн сонсгол даргалагчийг Эдийн засгийн болон байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдээс, тэр дундаа Улсын Их Хурал дахь сөрөг хүчнүүдээс сонгох ёстой гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу гаргасныг Улсын Их Хурлын гишүүдийн зарим нь дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн өөрийн нэрийг дэвшүүлэв.

“Халзан бүрэгтэй” ордын нөөцийг 1983 оноос судалсан бөгөөд 2004 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нээлттэй мэдээллээс харахад тус ордын Бор толгой нэртэй 106.66 га талбайд MV-019329 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Монголиан лантаноиде корпораци" ХХК-д, Ар хүрэн нэртэй 91.39 га талбайд MV-012335 дугаартай, Халзан бүрэгтэй нэртэй 175.24 га талбайд МV-006911 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг "Монголиа нэшнл рийр ийрт корп" ХХК-д тус тус олгожээ. Тус орд Лантан (La), Церий (Се). Иттри (У), Диспрози (Dy), Неодим (Nd) зэрэг газрын ховор элемент агуулсан 5.0 сая тонн хүдрийн нөөцтэй гэсэн мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа бөгөөд нэг тонн газрын ховор элементийг үйлдвэрлэхэд ойролцоогоор 10 000 орчим шоо метр олон төрлийн хорт бодис агуулсан хаягдал хий ялгарахын зэрэгцээ 70-100 шоо метр хүчил агуулсан ус, нэг тонн гаруй цацраг идэвхт хаягдал тухайн орчинд үлддэг гэх мэдээлэл цацагдаад байна. Олборлолт хийж эхэлбэл цацрагт идэвхт бодис идэвхжин Монголын цэвэр усны ай сав Их нууруудын хотгор орчмын байгаль, экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж нутгийн иргэд эсэргүүцэж, хурцадмал байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа боловч дээрх компаниуд бүс нутгийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэл, түүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Иймд тус ордыг ашиглахтай холбоотойгоор иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэн Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал нарын Улсын Их Хурлын 27 гишүүн хүсэлт гаргасны дагуу тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналын дагуу сонсголын сэдвийг тогтоолын төсөлд тусгасны дагуу ““Халзан бүргэдэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” гэснээр тогтоож, тов болон сонсгол даргалагчийн асуудлаар санал хураалт явуулав. Сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилохыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 60.6 хувь, товыг есдүгээр сарын 23-наар тогтохыг 63.6 хувь нь дэмжлээ. Тогтоолыг гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэнээр батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он