Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ТББХ:Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

2025/04/30
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "... дутуу ..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурджээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Зулпхар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед нэр дэвшигчийн мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн саналыг тэмдэглэх гэдэг зохицуулалтыг хэрхэн ойлгох талаар гишүүд ямар байр суурьтай байсныг тодруулах нь зүйтэй хэмээгээд, тухайн үеийн хэлэлцүүлгийн протоколтой танилцаж ойлголтоо нэгтгэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаагаа хэлээд, хэрэв Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авбал чөлөөт сонголт гэдгийн ард зарим нэгэн тойргийн төлөөлөл хаягдах магадлалтай хэмээсэн.
Тэрбээр Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеийн протоколтой танилцаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэлийг дахин ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Эцэст нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “... дутуу ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд, “Улсын Их Хурлаас Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлжит чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ. Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ирүүлснээс хойш 15 хоногийн дотор Тамгын газар Байнгын хорооны эрхлэх асуудал бүрээр дүн шинжилгээ хийж, танилцуулгын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. Байнгын хороо Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг энэ хуулийн 16.2-т заасан танилцуулгыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ” гэж заасны дагуу дээрх асуудлыг хэлэлцэж байгааг Байнгын хорооны дарга тодотгосон. 
Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр танилцуулсан юм.
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т “хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулж, Засгийн газарт танилцуулах” гэж заасныг тус тус үндэслэл болгон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2024 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн гэлээ.
Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 8.5-д “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан холбогдох тайланг Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд тус тус хүргүүлнэ” гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлсэн байна.
Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д ирүүлсэн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн бөгөөд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-т заасан аргачлалыг баримталсан гэлээ.
Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д Монгол Улсын хуулийн 89, Улсын Их Хурлын 104, Улсын Их Хурлын Байнгын хорооны 79, нийт 272 шийдвэрийн 1550 заалт бүртгэлтэй байгаа аж. Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Байнгын хорооны шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилт 66.4 хувьтай гарчээ. 
Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд  бүртгэлтэй байгаа Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Байнгын хорооны шийдвэрийг үнэлгээний ангиллаар авч үзэхэд  569 буюу 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 390 буюу 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 224 буюу 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн байна.
Харин хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй үндэслэлээр 170 заалт үнэлэх боломжгүй байжээ. Хэрэгжилт нь дунджаар 66.4 хувь буюу өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж сайд Э.Одбаяр танилцуулаад,  хэрэгжилт бүрэн хангагдсан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, шийдвэр хүчингүй болсон зэрэг 519 заалтыг хяналтаас хасуулах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. УИХ-ын гишүүн Э.Болормаа, УИХ-ын тогтоол, шийдвэрийн хэрэгжихгүй байгаа шалтгааныг тодруулсан. Тэрбээр санхүүгийн асуудлыг дутуу тооцоолсноос болсон уу, Засгийн газар дагалдах журмыг нь гаргахгүй байгаагаас шалтгаалж байна уу хэмээн лавлаад, Малчны тухай хуулиар малчдаа дэмжих бодлого баталсан ч дагалдах журам нь байхгүйгээс хэрэгжиж чадахгүй байгааг тодотгосон. Сайд Э.Одбаяр, Хэрэгжилт нь хангалтгүй байгаа хууль тогтоомжийн биелэлтийн ард санхүүгийн шалтгаан, төсөв нөөцөө буруу тооцсон зэрэг шалтгаан бий. УИХ-аас гаргаж буй хууль, тогтоолууд гэлтгүй төрийн бүх шатанд гаргаж байгаа шийдвэрүүдийн төлөвлөлт, төсөвлөлт, үнэлгээ, тайлагналтыг нэг платформд ил тод гаргаж асуудлыг шийддэг, ярьдаг, төлөвлөдөг байх шаардлага бий болоод байна. Энэ чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгүүд байгуулсан. УИХ-ын холбогдох ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна гэсэн хариулт өгсөн юм.
Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-аас өгсөн чиглэл, үүрэг даалгаврын биелэлт 66 хувьтай байгаа юм байна. Э.Одбаяр сайд ерөнхий тайлангаа тавилаа. Салбарын сайд нараас тухайн Байнгын хороодоос өгсөн чиглэл, үүрэг даалгаврууд хэрхэн хэрэгжсэн, хэрэгжээгүй бол чухам ямар шалтгаантай вэ гэдэгт тодорхой хариулт авах нь зүйтэй гээд уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын машинаар эвджээ
Зөрчлийн шийтгэл оногдуулсан хүн өмнөх сараас 34.6 хувиар буурчээ
Өчигдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 иргэнийг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өчигдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 5 иргэнийг илрүүлжээ
Чингэлтэй дүүргийн 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна
“Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Өндөр хөгжилтэй орнуудад их, дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил
Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ
ТЦА: Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ
Зөрчлийн шийтгэл оногдуулсан хүн өмнөх сараас 34.6 хувиар буурчээ
Шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын машинаар эвджээ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ
А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он