Сэтгэгдэл 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ тэмцээн долоодугаар сарын 25-27-нд “Степ Арена”-д зохион байгуулах юм. Тэмцээнд 29 орны 247 жүдочид долоон жинд өрсөлдөнө. Харин манай улс зохион байгуулагч орны давуу эрхээр нэг жинд дөрөв, нийт 56 жүдочоо барилдуулахээр мэдүүлэг өгчээ.
Дэлхийн шилдгүүдээс Португалын Патрициа Сампаио, Испанийн Николаз Шеразадишвили, Молдавын Денис Вейру, Оросын Сабина Гилиазова, Азербайжаны Балабай Агаейв, Туран Байрамов, Францын Леа Фонтайн, Астрайд Жнето, Японы Мами Үмэки, Узбекистаны Достон Рузиев, Украины Богдан Йадов, Артем Лесиук, АНЭУ-ын Карим Абдулаев нар Монголын дэвжээнд барилдах юм байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.