Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2025/07/24

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч Эмомали Рахмон, хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн айлчлал хийж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэлээ.

Уламжлалт найрсаг харилцааг шинэ түвшинд гаргах, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэн эхлэлийг тавьсныг онцоллоо.

Энэ айлчлал хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, Монгол Улс нь Төв Азийн орнууд, түүний дотор Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгдгийг хэллээ.

Төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй гэдгээ нотоллоо.

Хэлэлцээний хүрээнд талууд хоёр улсын хөгжлийн бодлого болох “Алсын хараа–2050”, “Үндэсний хөгжлийн стратеги 2030”-тай уялдуулан эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, ногоон хөгжил, дижитал шилжилт, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө байгааг илэрхийллээ.

Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, дөт тээврийн коридор бий болгох, бүс нутгийн дэд бүтцийн сүлжээнд хамтран нэгдэх боломжийг шат дараатай судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ноос, ноолуур, хөвөн, хөвөн даавуунд суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Цагаан алт” хөтөлбөрийг Тажикистаны хөвөн, нэхмэлийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх нь харилцан ашигтай түншлэлийг гүнзгийрүүлэх чухал алхам гэдэгт санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малын гаралтай түүхий эд, тэр дундаа халдваргүй, чанар, стандартад нийцсэн халал мах, махан бүтээгдэхүүнийг Тажикистанд экспортлох, мал эмнэлэг, хорио цээрийн хяналт, стандартын шаардлагад нийцүүлэн экспортын нөхцөлийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсаас ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн авч, Монголд жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, лаазалсан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Төрийн тэргүүн нар харилцааг үр дүнтэй хөгжүүлэх механизм бүрдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэж, Засгийн газар хоорондын комиссыг ойрын хугацаанд байгуулж, анхны хуралдааныг хийх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг уялдуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд бодит хөшүүрэг болно гэдгийг онцоллоо.

Айлчлалын хүрээнд зохион байгуулах Монгол–Тажикистаны анхны бизнес форум, Бизнесийн зөвлөл нь хоёр улсын баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

Айлчлалын хүрээнд байгуулах Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станцын чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, шинжээчдийн түвшний зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

Хоёр орны төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо зохион байгуулах  соёл, урлагийн тоглолт нь ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.

Цаашид соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, залуучуудын ойр дотно харилцааг дэмжихээр боллоо.

Төрийн тэргүүн нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа НҮБ, ШХАБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тажикистан Улс нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг байсныг тэмдэглэв.

Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Тажикистан Улсыг дээд түвшинд оролцохыг урьснаа нотоллоо.

Төрийн тэргүүн нар Монгол Улсын “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон Тажикистан Улсын “Хоёр тэрбум суулгац”, “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хөтөлбөр – 2030” зэрэг үндэсний санаачилгуудыг уялдуулан хамтран хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

Холбоотой мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа
2025 оны чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөх тамирчид тодорлоо
Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа
2025 оны чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөх тамирчид тодорлоо
Сэргээн засах болон сувиллын тусламжийн төлбөрийн зардлыг 110,000 төгрөг болгон нэмэгдүүлэв
Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна
Хүчтэй салхи шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хариу арга хэмжээг хэрэгжүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
УБЦТС: Төв аймгийн Лүн суманд сэргээн босголтын ажил хийгдэнэ
Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн “Степпе Арена”-д болж байна
АТГ: Төрийн үйлчилгээний хүнд суртал, ёс зүйд хамаарах гомдол, мэдээллийг хянан шалгав
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа
"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
Үерийн гамшигт 2.7 сая орчим хүн нэрвэгдэж, 147 мянга гаруй нь нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлаж байна
Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна
Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он