Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ

2025/07/26

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг үе шаттай эхлүүлээд буй. Эдгээр мега төслөөс Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Ийнхүү дараагийн шатны бэлтгэл ажлуудыг хангах хүрээнд өнөөдөр Улаанбаатар трам төслийн захирал Б.Ану-Үжин болон холбогдох албаныхан хоёрдугаар шугамын эцсийн буудал болох Архивын ерөнхий газар орчимд ажиллалаа.

Төслийн явц, ач холбогдлын талаар Улаанбаатар трам төслийн захирал Б.Ану-Үжин “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг батлуулсан төдийгүй байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан. Цаашид барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Төслийн хүрээнд нийслэлд хоёр чиглэлд хөнгөн галт тэрэгний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх юм. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байна. Шугамын эцсийн буудал буюу депо байршлыг тус бүр 10 га талбайг барьж байгуулахаар төлөвлөсөн” гэв. 

Трамвай нь 100 хувь цахилгаан учир авто замын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Мөн уг төсөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой бөгөөд Улаанбаатар хотын хувьд зүлгэн болон асфальт хучилтат замын хийцийг ашиглана. Түүнчлэн нэг удаад 230-250 хүн, цагт 6500-7000 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 70 км/цаг байна. Ингэснээр Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 30-40 минутад хүрэх тооцоолол гарсан буюу замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Улаанбаатар трам төслийн ахлах инженер Б.Содбаатар “Улаанбаатар трам төслийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна нэмэлтээр 2-3 эх үүсвэрээс үндсэн тэжээлүүдийг холбохоор Эрчим хүчний яамтай холбогдох уулзалтуудыг хийн, зөвшилцсөн. Мөн 2020 оноос хойш олон улсанд хэрэгжиж буй трамвайн төслүүдэд автомат холбоот дохиоллын системүүдийг ашигладаг болсон. Тэр ч утгаараа уг төсөлд олон улсын стандартын дагуу автомат хориглолын системийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, трамвайн бүх үйл ажиллагааны хөдөлгөөнийг Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-иас SCADA системээр удирдан зохион байгуулахаар төлөвлөсөн” гэсэн юм.

 

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
УИХ-ын Оюу толгойн хянан шалгах түр хорооноос санал дүгнэлтээ танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
УИХ-ын Оюу толгойн хянан шалгах түр хорооноос санал дүгнэлтээ танилцууллаа
Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна
"Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авчээ
ГИХГ: БНХАУ-ын иргэн Yang Yao-г албадан гаргалаа
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
СБД-ийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Г.Дамдинням: АИ-92 автобензиний импортын хэмжээ хангалтгүй байгаа ч аль болох хүргэж, тасалдуулахгүй байхыг хичээж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он