Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ

2025/08/01

Сэлбэ хот төслийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй барилгуудыг албадан буулгаж, барилгаас гарч буй төмөр, чулуу зэрэг барилгын материалыг ялган ангилж, дахин боловсруулж эхэллээ. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “7 буудал” орчимд нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.

 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэгт хамаарах газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд “7 буудал” орчимд стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барилгын карказыг холбогдох эзэдтэй нь хуулийн хүрээнд тохиролцож, албадан буулгаж байна. Энэхүү үйл ажиллагааг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр”-тэй хамтран зохион байгуулж буй бөгөөд барилгаас гарч буй төмөр, чулуу зэрэг барилгын материалыг ялган ангилж, дахин боловсруулж, ашиглах юм” гэлээ.

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал Ц.Болд “Манай үйлдвэрийн хувьд Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар баригдаж, шинээр ашиглалтад ороод байна. Нийт 27 орчим зориулалтын машин, механизмаар барилгыг буулгах, гарсан хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах зэрэг үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж байна. Өнөөдрийн буулгаж буй объектын нийт талбай нь 1775 метр квадрат. Үүнээс 1864 тонн барилгын хог хаягдлыг гарган авч, Биокомбинат дахь үйлдвэр рүү тээвэрлэх замаар 7-10 хоногт буулгаж дуусна” гэв.

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Өнөөдөр буулгаж буй тус барилга нь 2023 онд улсын байцаагчийн дүгнэлтээр зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад орсон бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 19-ны өдөр Засаг даргын захирамжаар албадан буулгах тушаал гарсан. Мөн Сэлбэ 20 минутын хот төслийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн барилга учраас ийнхүү буулгаж байна. Сэлбэ хотын нийт төслийн хувьд 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэн, хуулийн этгээд өртсөн. Өнөөдрийн байдлаар 195 нэгж талбайг л чөлөөлөх үлдсэн буюу нийт зөвшилцлийн ажлын 91 гаруй хувь нь биелж, газар чөлөөлөөд байна. Үлдсэн нэгж талбарын хувьд бичиг баримт зөрчилтэй, өмчлөгчийн асуудалтай зэрэг шалтгаанаар удаашралтай байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө
Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал ирлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө
Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал ирлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өгчээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин маршрутаар 1418 км зам гүйжээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэлээ
Цахилгааны хөнгөлөлт дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зогсоно
Дүүжин замын тээврийн төслийн 2 буудлын барилгын ажил дуусаж, дотоод засал хийж байна
Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийн барилга угсралт, засварын ажил бүрэн дууслаа
“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа, шалгалт хийж, 1200 гаруй хүнийг сургалтад хамруулав
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он