Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын машинаар эвджээ

1 цаг 56 минут

Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг үндэсний үйлдвэрлэгч “ТАСО” ХХК гүйцэтгэж байна.

Тус компанийн ажил гүйцэтгэж байгаа “ТБД Андууд” орчимд наймдугаар сарын 13-ны шөнийн 23:00 цагт явган замыг хийж дуусгаад, хатааж бэхжүүлэх зорилгоор хаалт тавьсан.

Гэвч тухайн шөнө 189 ам.метр талбайд явган хүний замыг хүнд даацын хоёр машинаар эвдсэн тохиолдол гарчээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “ТАСО” компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр мэдээлэл өгч, байршил дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дөнгөж өчигдөр тавиад суулт авч, хатаж, бэхжээгүй явган хүний зам дээр мебель ачсан хүнд даацын хоёр машин зориудаар явсан байна. Улмаар нэлээд хэсэгт чулуун хавтангууд хагарч, тэр чигээрээ хөдөлгөөд орсон байна” гэв.

Үндэсний үйлдвэрлэгч Т.Отгонбаяр: Явган зам эвдсэн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргана

Төв аймаг дахь өөрийн үйлдвэрийн ордоосоо чулуугаа олборлож, бэлтгээд чулуун зам тавьж байгаа үндэсний үйлдвэрлэгч “ТАСО” компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр “Наймдугаар сарын 13-ний шөнийн 23:00 цагт бид энэ хэсэгт явган замын ажлаа хийж дуусгаад буусан. Өглөө ирэхэд хүнд даацын машинаар 90 чулуу хагалсан. 189 ам.метр талбайг дахин хуулж, ажлыг дахин хийхээс өөр аргагүйд хүрлээ. Энэ талбайг гэмтээхээс гадна автобусны буудлын замыг хүртэл зориудаар гэмтээсэн гэдэг нь тодорхой байна. Шинэ хийсэн явган зам дээр хаалт хийгээд явсан ч гэсэн хаалтуудыг албаар холдуулж тавьсан нь бичлэг дээр харагдаж байсан. Маргааш цагдаагийн байгууллагад албан ёсны гомдол гаргана. “Мир мебель” дэлгүүрийн мебель ачсан хүнд даацын машинууд явган хүний замыг гэмтээсэн нь бичлэгт харагдаж байна” гэлээ.

Түүнчлэн нэгдүгээр хорооллын урд талын хэсэгт хийгдсэн явган хүний зам дээр иргэд оройн цагаар тээврийн хэрэгслээ байрлуулж орхих, технологийн дагуу бэхжилтээ авч дуусаагүй байхад замыг эвдэх асуудал гарсан.

“ТАСО” компаниас Чех улсад 2 жил туршлага судлаад 32-ын тойрогт хуурай аргын технологиор буюу өвлийн улиралд явган хүний замыг тавьсан. Монголд анх удаа 8400 ам.метр чулуун явган замыг стандартын дагуу өөрсдөө олборлож, бэлтгэсэн чулуугаар ийнхүү тавьж байжээ. Гэтэл зам тавьснаас хойш гурван ч удаа дандаа хүний оролцоотой тус замыг эвдсэн тохиолдлууд байгаа юм. Явган замын ажил гүйцэтгэх хугацаанд ажлыг нь үнэлж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих иргэд ч байхад явган замыг эвдэх тохиолдлууд ч цөөнгүй гардаг байна. Тиймээс Улаанбаатар хотын гол, гудамж замуудыг нэг стандартад оруулж байгалийн чулуугаар шинэчлэх ажлыг иргэд дэмжиж, явган хүний замыг эвдэхгүй байгаасай гэдгийг гүйцэтгэгчид хэлж байлаа.

Холбоотой мэдээ

Зөрчлийн шийтгэл оногдуулсан хүн өмнөх сараас 34.6 хувиар буурчээ
ТЦА: Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ
Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ
ТЦА: Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ
Зөрчлийн шийтгэл оногдуулсан хүн өмнөх сараас 34.6 хувиар буурчээ
Шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын машинаар эвджээ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ
А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
Гурвалжингийн гүүрний авто замын хөдөлгөөнийг нээлээ
Их-Тамир суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна
Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он