Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Зөрчлийн шийтгэл оногдуулсан хүн өмнөх сараас 34.6 хувиар буурчээ

2025/08/15

Улсын хэмжээнд 2025 оны долоодугаар сард нийт 246,022 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх зургаадугаар сараас 35.6 хувиар буурсан байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 68.1 хувь нь нийслэлд, 31.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс  96.7 хувийг Цагдаагийн байгууллага, 0.2 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар,Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.

Долоодугаар сард зөрчил гаргасан 237,479 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 34.6 хувиар, 949 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 28.7 хувиар тус тус буурчээ. Шийтгэл оногдуулсан иргэний 75.9 хувь нь эрэгтэй, 24.1 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчлийн 61.2 хувь нь 26-45 насныхан байна.

Зөрчлийн шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 228,628 буюу 95.9 хувийг газар дээр нь 6,254 буюу 2.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 591 буюу 0.2 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 2,955 буюу 1.3 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.1 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.7 тэрбум төгрөгийг буюу 54.5 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Долоодугаар сард гарсан зөрчлийг зургаадугаар сард гарсан зөрчилтэй харьцуулахад хүний биед халдах зөрчил 16.7 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 12.4 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 35.4 хувиар, гаалийн тухай хууль зөрчих зөрчил 16.1 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 13.1 хувиар, танхайрах зөрчил 12.4 хувиар, нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 28.8 хувиар, татварын хууль зөрчих зөрчил 68.6 хувиар тус тус буурсан байна.


Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он