Сэтгэгдэл 0
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
Түүнчлэн Улаанбаатар хотноо 2025 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум /ФЕАЛАК/-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцоно.
Яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засаг, түүний дотор хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.
Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс нь 1962 оны есдүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.