Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БНХАУ руу экспортлох нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

2025/08/25

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны Дэд дарга Цай Дафөн нар ӨМӨЗО-ны Хөх хотод уулзлаа. 

Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрсаг харилцаа гүнзгийрэн хөгжиж байгааг онцлоод эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлэв.

Тэргүүн Шадар сайд Н.Учрал Засгийн газраас байгуулсан экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд худалдааг эрчимжүүлэх хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэн бодлогын шинэчлэл эхлүүлж байгаагаа онцлоод хамтран ажиллах тодорхой чиглэлүүдээр санал тавив.

Үүнд:

- Тээвэр, хилийн боомтын хүчин чадлыг сайжруулах хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэхэд БНХАУ-ын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөнд тусгах талаар анхаарал хандуулах,

- Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх,

- Экспортод чиглэсэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тал дээр хамтын ажиллагааг идэвхжүүлж, хувийн хэвшлийг дэмжин ажиллах,

- Монголын бараа бүтээгдэхүүнийг эскпортлох, дамжин өнгөрөх үеийн хорио цээрийн зөвшөөрлийг шуурхай олгоход анхаарал хандуулахыг хүслээ.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны Дэд дарга Цай Дафөн БНХАУ-ын 15-р таван жилийн төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигтэй уялдуулж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухайгаа дурдаад дараах асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Үүнд:

- Хоёр орны стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх,

- Худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монголоос экспортлох нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх,

- Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах,

- Орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО гол гүүр болж хил дамнасан төмөр замын ажилд түүчээлж ажиллахыг хүсэж байгаагаа тодотгов.

Уулзалт хоёр тал, зах зээлийн зарчмыг баримталсан эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тухай агуулгатай болж өндөрлөлөө гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он