Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

2025/08/25

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, Тээврийн цагдаагийн алба, "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан “Сондгой өдрүүдэд сондгой дугаараар төгссөн. Тэгш өдрүүдэд тэгш дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, сондгой тоогоор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно” гэлээ.

ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Жил жилийн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Энэ жил бүсчлэл харгалзахгүй дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Иргэд болон гудамж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагаас анхаарч ажиллана. Авто замтай ойролцоо байрладаг 180 орчим сургуульд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Иргэд, жолооч нар хичээлийн шинэ жилийн өдрүүдэд сургууль, цэцэрлэг, хотхон, хороолол орчимд хурдаа тохируулж явах, замын хөдөлгөөнийн дүрмээ баримтлах, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалж байна” гэв.

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Өнгөрсөн хавар сар шинийн баяраар дугаарын хязгаарлалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн нэгдүгээр хавсралтад зааснаар зохих зөвшөөрөл тоноглол бүхий хүнсний түгээлт, түүний татан авалт, оршуулга, авто зам, тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ, дипломат байгууллага болон гадаад улсын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх нийтийн тээврийн стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн байгууллагын ажилчдыг тээвэрлэх зэрэг үйлчилгээнд ашиглах таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгслийг уг зохицуулалтад хамруулахгүй зорчуулна. Энэ сарын 15-ны өдрийн нийслэлийн холбогдох байгууллагуудын хамтарсан тушаалаар шуурхай баг гаргаж, түгжрэлийг зохицуулах чиглэлээр 14 төрлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, иргэдийг нийтийн тээврээр саадгүй зорчуулах арга хэмжээг авч байна. Зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал их байгаа учраас тухайн чиглэлүүдэд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөн, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй зорчихыг иргэд, жолооч нарт уриалж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он