Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Монгол-Хятадын V экспо” эхэллээ

4 цаг 3 минут

“Монгол-Хятадын V экспо” БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Хөх хотноо 2025.08.25-ны өдөр нээлтээ хийлээ.

Энэ удаагийн экспод Монгол Улсаас 350 гаруй аж ахуйн нэгж ноос, ноолуур, арьс шир, гоо сайхан, бэлэг дурсгал, арьсан эдлэл, хүнс зэрэг 700 гаруй нэр төрлийн органик бараа бүтээгдэхүүнтэй оролцож байна. Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчид экспогийн үеэр бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-ын хэрэглэгчдэд таниулж, онцлог, давуу талаа сурталчилж байгаа юм. Мөн Монгол Улсаас экспортод гаргахад олон улсын шаардллага стандартыг хангах экспортын өрсөлдөх чадвар, уламжлалт үйлдвэрлэлийн өв соёлыг харуулж,  үндэсний брэндийг олон улсад гаргах, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээнүүд болж байна.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Дэд дарга Цай Дафэн, Худалдааны яамны Дэд сайд Яан Дун, ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүн Шаочен нарын зочид оролцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн экспог нээж хэлсэн үгэндээ,  “Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосны 10 жилийн түүхэн, тэмдэглэлт ой өнгөрсөн онд тохиосон. Монгол, Хятадын уламжлалт найрсаг харилцаанд суурилан, хоёр орны харилцааг итгэлцэлтэй, өргөн хүрээтэй, тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар гүнзгийрүүлэхэд “Монгол-Хятадын экспо” арга хэмжээ үр дүнтэй чухал түншлэл болсоор ирсэн.  2024 онд Монгол Улс нийт 163 улстай гадаад худалдаа хийснээс, БНХАУ нь манай хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа бөгөөд хоёр улсын нийт худалдааны эргэлт 18.6 тэрбум ам. долларт хүрсэн нь худалдааны эргэлтийг 20 тэрбум ам. долларт хүргэх Төрийн тэргүүнүүдийн дэвшүүлсэн зорилтод ойртсоныг харуулж байна.  2015 онд анхдугаар экспог хоёр орны худалдаа, аж үйлдвэр, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын түвшний үзэсгэлэн, форумын арга хэмжээний хүрээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд дараа дараагийн экспо нь цар хүрээний хувьд өргөжин тэлж эрчим хүч, цахим эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд болон “Бүс ба зам” санаачилгын хүрээнд бүс нутгийн, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна. Хоёр жил тутам зохион байгууллагддаг “Монгол-Хятадын экспо” нь хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчдөд харилцан туршлага солилцох, шинэ хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг эрэлхийлэх, инноваци, дэвшилтэт технологийг нутагшуулах, соёл, нийгэм, техник технологийн олон талт харилцааг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлийг тэлэх, хамтарсан үйлдвэр байгуулах,  гэрээ хэлэлцээр байгуулах өргөн боломжийг нээж байна. Түүнчлэн бид энэхүү арга хэмжээг зөвхөн худалдаа, үзэсгэлэнгийн арга хэмжээ төдийгүй хөдөө аж ахуйн салбарын хамтарсан шинжлэх ухаан, технологи, инновацийн чуулган, хөрөнгө оруулалтын форумын чиглэлээр өргөжүүлэн зохион байгуулах, ногоон хөгжил, хөдөө аж ахуйн тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаа зэрэг шинэ чиглэлээр өргөжүүлж, харилцан ашигтай, тэнцвэртэй байдлаар хөгжүүлэх нь чухал юм. Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл болон дагалдах үйлчилгээний салбарын уялдаа холбоог бэхжүүлж, ханган нийлүүлэлтээс эхлээд үйлдвэрлэл, худалдааны сүлжээг цахим технологиор нэгтгэх зорилгоор салбарын бодлогын хүрээнд “Мал аж ахуй, үйлдвэрлэл, технологийн эко парк” цогцолборыг бүтээн байгуулахаар ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарт блокчэйн, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологид тулгуурлан олон улсын хамтын ажиллагааны шинэ платформ бий болгох чиглэлээр цаашид энэхүү экспо арга хэмжээг өргөжүүлж, чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна.  Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргахад эрхэм үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид Та бүхний оролцоо, хувь нэмэр хамгаас чухал гэдгийг онцлон тэмдэглэе” хэмээсэн юм.

“Монгол-Хятадын V экспо” ӨМӨЗО-ы Хөх хотод 2025.08.29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
БНХАУ руу экспортлох нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
Сургууль, цэцэрлэгийн нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байсныг засварлуулж, хэвийн болгов

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Монгол-Хятадын V экспо” эхэллээ
Дүүжин замын тээврийн үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг тулгуур баганыг суурилуулж эхэллээ
Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтэрийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Наймдугаар сарын 27-ноос эхлэн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчилнэ
Хотхон, хорооллуудын ус тогтдог байршлын судалгааг авч байна
Ч.Хувьзаяа: Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэн хөгжих “Үйлдвэр технологийн парк “-ийн дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа оржээ
Үерийн эрсдэлийг бодит цагт хянах боломж бүрдлээ
Цахимд зар байршуулж, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байжээ
Асран хамгаалагчийнхаа эзгүйд бага насны хоёр хүүхэд өндрөөс унаж амиа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он