Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Г.Дамдинням: Монгол Улсын хэмжээнд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тооллого явуулж, мэдээллийг ил тод болгоно

2025/08/27

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Ашигт малмталын ашиглалтын лиценз нь нийт газар нутгийн 1.3 хувийг, хайгуулын лиценз нь 3.1 хувийг эзэлж байгаа бол улсын газар нутгийн 80 орчим хувь нь тусгай хамгаалалттай болон нөөцөд хамаарч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахлан ажиллуулж, холбогдох хууль, татвар, бүртгэлийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн олголт, шилжилт хөдөлгөөний түүх, одоогийн эзэмшигчид, ашиглалтын хугацаанд төлсөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ын орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн хэмжээ зэрэг мэдээллийг нарийвчлан шалгах талаар мэдээллээ.

Сайд Г.Дамдинням энэ үеэр “Бид лицензийн хөдөлгөөнд ямар хүмүүс, ямар байдлаар оролцож байгааг, хайгуулын лицензээс уурхай болтлоо ямар процесс явагддаг, олонд ил болсон ордуудын нөхцөл байдал ямар байдлаар өрнөдгийг дэлгэрэнгүй мэдээлэх болно. Ингэснээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) шударга хуваарилагдаж байгаа эсэхийг тодорхой харах боломжтой.

Уул уурхайн салбарын орлого шударгаар хуваарилагдаж байгаа эсэх нь хамгийн чухал. Орон нутгийн иргэд нөхөн төлбөр, үр өгөөжөө хүртэж байж нийгмийн дэмжлэгийг авч чадна. Өнгөрсөн хугацаанд ил тод мэдээлэл дутсанаас энэ салбар нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй” хэмээн онцолоо.

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он