Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Шөнийн цагаар чанга дуу чимээний бохирдлыг арилгах шийдлүүдийг танилцууллаа

2025/08/27

Шөнийн цагаар дуу чимээтэй техник хэрэгсэл ашиглан, барилгын ажил гүйцэтгэх нь иргэдийн амгалан тайван байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Тиймээс энэ асуудалд гарц, шийдэл олох зорилгоор ХЭҮК-оос санаачилж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг нартай хамтран “Холбон тоглогч-Тайван хот-Аюулгүй орчин” сэдэвт уулзалтыг анх 2025 оны 07 дугаар сарын 08-нд зохион байгуулсан. Харин гурав дахь удаагийн уулзалт өчигдөр /2025.08.26/ боллоо. 

Талууд анхны уулзалтаас хойш дуу чимээний бохирдлын шалтгаан, нөхцөлийг арилгах гарц шийдлийг тодорхойлох, иргэдийн гомдлыг шийдвэрлэхэд хийж хэрэгжүүлсэн ажлаа энэ үеэр танилцуулав. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын Зөвлөлийн хуралдааны үеэр “Хотын дүрэм” батлах үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу дуу чимээний бохирдлын стандарт, хяналтыг “Хотын дүрэм”-д тусгах эрх зүйн зохицуулалтыг боловсруулж байна гэв. Энэхүү дүрэм батлагдсанаар цаашид архитектур, төлөвлөлтийн даалгаварт дуу чимээний хяналтыг тусгаж, захиргааны байгууллагууд үүнийг хянах боломж бүрдэх юм. 

Түүнчлэн НЗДТГ-ын Хяналт шалгалтын газраас, шөнийн цагаар барилга угсралтын ажил гүйцэтгэж буй барилга байгууламжийн угсралтын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад, 

• Шөнийн цагаар буюу 22:00-06:00 хугацаанд барилга угсралт, цутгалтын ажил хийхгүй байх
• Үйл ажиллагаандаа "БНбД 23-05-10 Дуу чимээ тусгаарлалт" болон "UCS2001A:2023 дуу чимээний бохирдлын менежмент" стандартыг мөрдөх
• Дуу чимээнд мэдрэмтгий бүсэд дуу чимээний түвшинг 40-50 дБА-аас хэтрүүлэхгүй байх
• Дуу чимээний хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд бууруулах арга хэмжээ авах, 
• Дуу чимээний хаалт, хашлага суурилуулах, хэт дуу чимээ үүсгэдэг авто, механик тоног төхөөрөмжөөс татгалзах, шөнийн цагаар  бетоны цутгалт тасралтгүй хийх тохиолдолд оршин суугчдад урьдчилан мэдээлэх, шаардлагатай бол зөвшилцөх
• Эдгээр зөвлөмжийг дагаагүйгээс иргэдээс гомдол ирвэл Төрийн хяналт шалгалтын тухай болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн агуулга бүхий зөвлөмжийг 2025.07.30-ны өдөр барилгын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд хүргүүлжээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэж барилгын хяналтын улсын байцаагч нар зөрчлийг шалгаж, шаардлагатай тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр барилгын үйл ажиллагааг түр зогсоох эрхтэй гэж заасан. Цаашид Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн гарчигт "журам" гэсний дараа "стандарт" гэж нэмэх, мөн дуу чимээний түвшинг өдөрт 50 дба, шөнөд 40 дба-аас хэтрүүлэхгүй байх стандартыг иргэд, аж ахуйн нэгжүүд мөрдөж ажиллах шаардлагатайг талууд онцоллоо.

Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “ECS” программд шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага, мэдээлэл 2023 онд 2523, 2024 онд 2878, 2025 оны 08 дугаар сарын 24-ний байдлаар 270 бүртгэгджээ. Үүнээс гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан 54, харьяаллын дагуу бусад байгууллагад 4 гомдол, мэдээллийг шилжүүлж шийдвэрлэжээ. Өмнө нь дуу чимээний бохирдлын талаарх иргэдийн гомдлыг Засгийн газрын 11-11 төв хүлээж авч холбогдох байгууллагад шилжүүлдэг байсан бол цаашид нийслэлийн 1800-1200 дугаараар хүлээн авахаар болов гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он