Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хөх хотод БНХАУ-ын худалдан авагчидтай уулзалт хийв

2025/08/29

“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсанаасаа хойш БНХАУ-ын 400 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, нүүрсээ худалдан борлуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь компаниас авсан нүүрсээ эцсийн хэрэглэгчид хүргэх замаар арилжаа хийж ирсэн. Тиймээс Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг, нүүрсний хэрэглээтэй компани, аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн дундын зуучлалгүйгээр шууд харьцаж нүүрсээ борлуулдаг болох бодлогыг компанийн зүгээс баримталж байгаа юм.

Энэ удаагийн ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан Монгол-Хятадын тав дахь удаагийн экспогийн үеэр Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг Нүүрс химийн үйлдвэрлэл эрхлэгч СС7 ХХК, SXCoal ХХК, “Ан Ган” гангийн үйлдвэр, Хятадын нүүрс тээвэр, арилжааны нийгэмлэг, Тиен И групп, Шан Дун Энержи Групп, Шүй Ян Групп, Чайна Энержи Тяньжин кокин коал, Бугат хотын гангийн үйлдвэр, Чайна Коал ХХК, SINOMACH (Жян Су - Су Мэй Да) ХХК, Нин Бө Хуа Мао Интернэйшнл Трэйд компани, Лиао Нин Үзэсгэлэн Худалдааны Групп, Mysteel.com, Ся Мэнь Интернэйшнл Трэйд Чи Нэн ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож уулзлаа.

Уулзалтуудыг компанийн бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүд компанийн нөхцөл байдлын талаарх танилцуулга, мэдээлэл өгөх, мөн бүтээгдэхүүний чанар, нүүрсийг үнслэгийн хэмжээнээс шалтгаалан шинэ ангилал үүсгэж байгаа байдал, хамтран ажиллагсдын талаар болон нүүрсний бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх бодлогын хүрээнд уулзалт хийж байгаа бөгөөд сонирхогч компанийн зүгээс биржээр худалдан авах боломж нээлттэй байгааг танилцууллаа.

Энэ удаагийн уулзалтууд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран ажилладаг гэхээс илүүтэйгээр шинэ худалдан авагч, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч, шинэ хэрэглэгч хайх, хэлэлцээр хийх, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гаргаж буй нүүрсийг биржийн арилжаагаар худалдан авах санал болгох, компанийн мэдээ мэдээллийг сурталчлах, тогтмол мэдээллээр хангах чиглэлд түлхүү ажиллалаа.

БНХАУ-ын компаниудын зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа, биржийн арилжаанд идэвхтэй оролцож өөрсдийн шаардлагатай нүүрсний төрлийг хүссэн хэмжээгээр захиалах, урт удаан хугацааны хамтын ажиллагаатай ажиллахаа илэрхийлж байлаа.

Холбоотой мэдээ

АТГ: Төрийн албан хаагчид хахууль санал болгосон иргэнд шүүхээс ял оногдуулав
Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Төрийн албан хаагчид хахууль санал болгосон иргэнд шүүхээс ял оногдуулав
Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
“Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна
Хахууль өгөхийг завдсан иргэнийг шүүхээс 3 сая төгрөгөөр торголоо
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
"Чингис хаан" ОУНБ руу явдаг Х:20 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
Зөрчлийн улмаас учирсан 299,6 сая төгрөгийг зөрчил шалган шийдвэрлэх явцад нөхөн төлүүлжээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он