Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд даатгалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа

2025/08/29

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр түгжрэлийг бууруулах чиглэлээр захирамж гарган үе шаттай ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд даатгалын салбарын төлөөллүүдтэй өнөөдөр уулзаж хөнгөн хэлбэрийн авто замын осолд замын цагдаа, даатгалын ажилтан ослын газарт очихгүйгээр технологи буюу AI ашиглан хэрхэн шийдэх боломжтой талаар ярилцлаа. Уулзалтад даатгалын салбараас гадна Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох төрийн албаныхан оролцлоо. Тээврийн цагдаагийн албаны Шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Чинзориг авто замын хөдөлгөөнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин болон нөхцөл байдлыг танилцууллаа.

Нийслэлийн авто замын түгжрэлд хөнгөн хэлбэрийн авто ослын дуудлага ихээхэн нөлөөлдөг байна. Тодруулбал, хоёр машин мөргөлдсөн хөнгөн хэлбэрийн дуудлагад цагдаа дунджаар 40 минутыг зарцуулж ослын газарт очдог бол энэ хугацаанд тус замд үүссэн түгжрэл 2 цаг үргэлжилдэг байна. Тиймээс Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.6. Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч, жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар даатгуулагч болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ гэсэн тус заалтын дагуу цагдаа очихгүй даатгалын компани технологи ашиглан замын түгжрэл үүсгэхгүйгээр түргэн шийдвэрлэхийг талууд ярилцлаа. Дээрх асуудлыг шийдвэрлэснээр хөнгөн хэлбэрийн авто ослын дуудлагад технологи ашиглан 5-10 минут зарцуулах замаар түгжрэл бууруулахыг зорьж байна.

Харин даатгалын компанийн удирдлагууд авто замын ослын зургийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс авах боломжтой эсэх, авто машины хар хайрцгийн стандартын хэрэгжилтэд холбогдох төрийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх, жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлж осол аваар гаргасан тохиолдолд ирэх жилийнх нь онооноос хасах, даатгалын төлбөр дээр нөхөн төлбөр нэмэгддэг байх зэрэг тулгамдсан асуудлууд байгаа талаар танилцууллаа. Улмаар НИТХ-ын дарга А.Баяр холбогдох байгууллагуудыг нэгтгэсэн Ажлын хэсэг байгуулж 7 хоногийн дараа ажлын явцаа танилцуулахыг үүрэгдлээ.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он