Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа

2025/08/29

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.08.29) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Алмас Сейтанкыновд БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр, түүх соёл, өв уламжлалын хэлхээ холбоотой БНКУ нь манай улсын Төв Ази дахь чухал түнш бөгөөд бүх салбарт идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн гэдгийг тэмдэглэв. БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа шат ахин “Стратегийн түншлэл”-ийн  түвшинд хүрсэн  бөгөөд Казахстан Улс нь Монгол Улсын хувьд Төв Ази дахь “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай анхны орон болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 7 дугаар сард Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцох үеэрээ БНКУ-ын Парламентын Мажилисын танхимын дарга Ерлан Кошановтой албан ёсны уулзалт хийж, харилцан санал солилцсон нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов.

Элчин сайд Алмас Сейтакынов, Монгол Улс нь БНКУ-ын хувьд Ази дахь хамгийн итгэлт түнш гэдгийг тодотгов. Тэрбээр, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр талын тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход анхаарч, хоёр орны харилцааны бат бөх гүүрийг бэхжүүлэхэд хичээн ажиллахаа илэрхийлэв. Талууд хөдөө аж ахуй, зам тээвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, цахим технологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он