Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эх хэлний өдөр, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

2025/09/01

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Эрдэм номд шамдан суралцагч оюутан, сурагчид аа,

Эцэг эх, асран хамгаалагчид аа,

Эх хэлний баяр, эрдмийн аян замын шинэ өдрийг тохиолдуулан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монгол Улс боловсролыг хамгийн эрхэм үнэт зүйл, хөгжил дэвшлийн гол хүч хэмээн үздэг. Өнөөдөр бид зөвхөн сурах бичиг, хичээлийн хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй, харин сурагч бүрийн сургалтын таатай орчин, сэтгэлзүйн эрүүл байдал, нийгмийн харилцаа зэрэг цогц асуудалд илүү гүн анхаарах цаг үе ирээд байна.

Өнөөдөр хүүхэд бүр сургуульдаа ирээд аюулгүй, эрүүл, эерэг орчинд суралцах эрхтэй. Энэ зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй сургуулийн үдийн хоолны хөтөлбөр нь зөвхөн өл залгах төдий бус, эрүүл мэнд, өсөлт хөгжил, суралцах идэвхэд чухал нөлөөтэй үндэсний бодлого юм. Үүнийг чанар, хүртээмжийн хувьд улам сайжруулж, хүүхэд бүрийг ялгаваргүй хамруулах нь бидний зорилт билээ.

Мөн сургуулийн орчинд тохиолддог үе тэнгийн дарамт, гадуурхалт, ялгаварлал бол зөвхөн нэг хүүхдийн бус, нийт нийгмийн ирээдүйд нөлөөлөх асуудал. Энэ сорилтыг багш, эцэг эх, төр, нийгмийн хамтын хүчээр даван туулах шаардлагатай. Хүүхэд бүр өөрийн онцлог, авьяас чадвараараа бахархаж, хүлээн зөвшөөрөгдөх боломжтой нийгмийг бид хамтдаа бүтээх ёстой.

Сурагчдын суралцах сургалтын орчин, анги танхим, спорт, урлагийн боломж, номын сан, мэдээллийн технологийн дэд бүтэц зэрэг нь боловсролын чанарыг тодорхойлогч хүчин зүйл юм. Тиймээс төрөөс эдгээрт онцгойлон хөрөнгө оруулж, бүх хүүхдэд тэгш боломж олгох бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Эрхэм багш нар аа, Та бүхэн мэдлэгийн үндэс, хүмүүжил төлөвшлийн хамгийн том үлгэр дууриал билээ. Ирээдүйн Монголын эзэд болсон хүүхэд багачуудыг зөв хүн болгож төлөвшүүлэн, оюуны гэгээг түгээж буйд талархал илэрхийлье.

Сурагч, оюутан залуустаа шинэ хичээлийн жилдээ эрдмийн өндөр амжилт, нөхөрлөлийн баяр баясал, итгэл дүүрэн урам зоригийг хүсэн ерөөе. Эцэг эх, асран хамгаалагчдадаа хүүхдийнхээ боловсролын үйл хэрэгт гар бие оролцож буйд баярлаж, сайн сайхныг хүсье.

Эх хэлээ дээдлэн хамгаалж, боловсролын үнэ цэнийг эрхэмлэн, эрүүл, аюулгүй, хүнлэг сургалтын орчин бүрдүүлэх нь бидний хамтын зорилго билээ. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2025 оны 9 дүгээр сарын 1

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он