Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комисстой хамтарсан хурал хийлээ

2025/09/14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Завхан аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тогтоолын хэрэгжилттэй танилцаж, Завхан аймгийн Онцгой комиссын XII хуралдаанд оролцлоо.

Завхан аймгийн хэмжээнд зуншлага 60 орчим хувьд хэвийн, 40 орчим хувьд гантай буюу гандуу үнэлгээтэй гарсан байна. Зудын эрсдэл дунд зэрэг гэсэн дүгнэлт гарсан. Нийт 3.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй бөгөөд бэлчээрийн даац нийт нутгийн 65 хувьд хүрэлцээтэй, 35 хувьд нь хэтэрсэн гэдэг дүгнэлт танилцуулав. Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах 2025 оны 56 дугаар тогтоол гарсантай холбогдуулан аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхээр эрчимтэй ажиллаж эхэлсэн байна. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 450 тн өвс, 45 тн хивэг, 5 тн хорголжин тэжээл авах захиалгаа хүргүүлжээ. Энэ 2025 онд Арц суурийн боомтоор 75 тн овъёос, 300 тн хивэг орж ирсэн. Аймаг, сумд 2,000 орчим тн бүдүүн тэжээл, 1,700 орчим тн хүчит тэжээлийн аюулгүйн нөөцтэй байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд 4000 өвс, 354.2 тн ногоон тэжээл, 3 тн гар тэжээл бэлтгэжээ.

Багахайрхан аймаг дундын отрын бүс нутагт өвөлжих өрх, малын хүсэлтийг 5 сум ирүүлсэн байна. Баянтэс сум албан бичгээр 42,838 мал өвөлжүүлэх хүсэлт тавьсан бөгөөд отрын бүс нутаг 68.3 /мян.га/ талбайд хонин толгойд шилжүүлсэнээр 51 мянган толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай гарчээ.

Завхан аймагт 2025 онд газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ 18.7 хувиар өссөн боловч гангийн байдлаас шалтгаалан үр тарианы ургац алдаж тэжээлийн талбай руу шилжсэн талаар танилцуулав.

Онцгой комисын орлогч дарга, хурандаа Ө.Болд тус аймгийн тусламж үйлчилгээний 13 автомашин ашиглах боломжгүй болсон. Дуудлагад огт явах боломжгүй автомашин нэн шаардлагатай Ургамал, Түдэвтэй, Завханмандал, Асгат 4 сум байгаа. Эрүүл мэндийн газар, Баянхайрхан, Идэр, Сонгино, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Мөнхийн алба, Яруу, Эрдэнэхайрхан, Тэлмэн сумуудад туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашин нэмэгдүүлэх шаардлагатай зэрэг тулгамдсан асуудлаа Ажлын хэсэгт уламжлав.

Онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Ажлын хэсэг Завхан аймагт тулгамдаж буй асуудлуудыг цааш уламжилна гэдгээ илэрхийлээд, Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тогтоолд аймаг, сум тус бүрээр хийх ажлыг маш тодорхой зааж өгсөн гэдгийг санууллаа. Завхан аймаг хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай. Тиймээс мал аж ахуйн салбараа ирэх өвөл, хаврын эрсдэлээс сэргийлж чадвал олон мянган өрх, улс орны нийгэм, эдийн засагт том хувь нэмэр болно гэдгийг онцлов. Ган, зудын давтамж жил ирэх тусам ойртож байгаа учраас мал тооноос чанарт шилжих бодлогыг Малын тоо толгойн албан татварын тухай хуультай уялдуулан хэрэгжүүлэхийг зөвлөлөө. Өвөлжилтийн бэлтгэл ажилд малчдын оролцоог хангах, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангасан нэгдсэн удирдлагаар хангах, отор нүүдэл, түүнийг дагасан нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг бэлтгэх зэрэг чиглэл өглөө.

Хуралдаанд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэчинванжил, Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ө.Болд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Мөнххүрэл, Мал эмнэлгийн газрын дарга Б.Чимэддорж тэргүүтэй аймгийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

АМГТГ болон БНСУ-ын “Комир” корпораци хамтын ажиллагааны санамж бичиг баталгаажууллаа
Олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АМГТГ болон БНСУ-ын “Комир” корпораци хамтын ажиллагааны санамж бичиг баталгаажууллаа
Олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Ой, хээрийн 7 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
12 улсын 94 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө
"RIVER CASTLE-2" хотхоны захиалга эхэллээ
“Намрын ногоон өдрүүд – үндэсний үйлдвэрлэл 2026”-г Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Оросын холбооны улсын Сүрьеэгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв
Уул уурхай, ногоон эрчим хүчний шилжилтийн бодлогоор элчин сайд нарын хэлэлцүүлэг боллоо
Бээжингийн Шяншань форум: Олон улсын дэг журам, стратегийн тогтвортой байдлыг хэлэлцэж байна
Цахим шилжилт, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр хурал зохион байгууллаа
ОХУ-ын Алтайн хязгаарын хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
О.Цогтгэрэл Н.Учралын саналыг хүлээж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он