Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Г.Занданшатар: Засгийн газар гарааны 100 хоногтоо дижитал ирээдүйн суурийг тавьж чадлаа

2025/09/26

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "ICT FORUM" Төрийн ордон эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ.

Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож буйг онцлоод, гарааны 100 хоногтоо мэдээллийн технологийн салбарт түүхэн шинэлэг алхмуудыг хийж, шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа гэв.  Засгийн газар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүс” байгуулж,  “Digital First” бодлогын долоон зарчим, 74 зөвлөмж болон “Их өгөгдөл ба хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг баталж хэрэгжүүлж эхэлснээр Монголын дижитал ирээдүйн бат бөх суурийг тавилаа. Эдгээр алхам төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, иргэн, бизнесийн өмнө тулгамддаг асуудлыг түргэн шуурхай, ухаалаг технологийн шийдлээр шийдэх гарц нээж байгааг тэмдэглэв. 

“И-Монголиа 5.0”-ийг нэвтрүүллээ. Мөн ойрын хугацаанд И-баримтыг бүрэн цахимжуулна. Засгийн газрын тэргүүлэх бодлого бол “Digital First” буюу “Цахимаар түрүүнд” гэсэн зарчим юм. Засгийн газар “5D стратеги”-ийн хүрээнд Монголын ирээдүйг тодорхойлох том зорилтуудыг дэвшүүлсэн. Тухайлбал, эдийн засаг болон экспортоо 10 жилийн дотор хоёр дахин өсгөх, сэргээгдэх эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засгийг шинэ шатанд гаргах зорилт гэдгийг танилцууллаа. 

Монгол Улс цахим шилжилтээ эрчимжүүлсний дүнд НҮБ-ын үнэлгээгээр дэлхийн 193 улсаас 46 дугаар байрт орж, цахим засаглалын хөгжлийн түвшнээ шинэ шатанд гаргалаа. Энэ бол шуудангаас эхлээд мэдээллийн технологийн салбарын үе үеийн удирдлага, инженер, техникийн ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. Тус салбарт өдөр бүр хөдөлмөрлөж буй 21.2 мянган ажилтан, тэдний ард зогсдог гэр бүлийн 74 мянган гишүүний үнэтэй хувь нэмэрт Ерөнхий сайд талархал илэрхийлээд, “ХУР”, “ДАН”, “И-Монголиа” зэрэг дэвшилтэт системийн ачаар өнөөдөр хоёр сая иргэн төрийн 1263 үйлчилгээг цахимаар авч, сүүлийн таван жилд нийтдээ 1.7 их наяд төгрөг хэмнэсэн нь Монголын цахим шилжилтийн бодит үр дүн юм гэлээ.

“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүс”-ийг нээж, татварын таатай орчин бүрдүүлж, есөн төрлийн дэмжлэг үзүүлэхээс гадна GPU кластер, үндэсний их өгөгдлийн санг ашиглалтад оруулж, их өгөгдөл ба хиймэл оюуны чиглэлээр олон улсын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Монголын ирээдүйг тодорхойлох гол түлхүүр бол мэдээллийн технологийн салбар. Тиймээс төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгчид хүчээ нэгтгэн, шинэ боломжоо бүрэн ашиглаж, “Цахим үндэстэн” болох их үйлсийг хамтдаа эхлүүлье гэж Ерөнхий сайд уриаллаа. 

Холбоотой мэдээ

Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он