Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна

2025/10/01

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2025.10.01) манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай хоёр улс дипломат харилцааны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд Иж бүрэн стратегийн түншлэл тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал тус улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд даргын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог юм. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, Монгол, Вьетнам хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа улам бүр шинэ агуулгаар баяжиж, олон талт хэлбэрээр хөгжиж буйг онцлов. 

Тэрбээр Вьетнам Улс хөдөлмөрч зон олныхоо хамтын хичээл зүтгэл, нягт тогтвортой бодлогын үндсэн дээр эв санааны нэгдэл, харилцан зөвшилцлийг эрхэмлэн эдийн засгийн хурдацтай хөгжилд хүрснийг сайшаан тэмдэглэлээ. Манай хоёр улс харилцан бие биеэ нөхөхүйц эдийн засгийн бүтэцтэй тул худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих бүрэн боломжтойг тодотгосон юм. 

УИХ-ын дэд дарга үргэлжлүүлэн энэ удаагийн айлчлал нь худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бататгахад чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг, мөнх хөх тэнгэрийн орондоо найрсаг дотно угтан авсанд талархаж буйгаа хэлээд манай хоёр улсын түүхэн уламжлалт харилцааны нэн таатай энэ үед Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн хамт айлчилж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр, харилцааны түүхэн мөчлөгүүдэд, хүнд хэцүү цаг үед монголчуудын үзүүлсэн сэтгэл санааны болон эд материалын тусламж, дэмжлэгийг Вьетнамын ард түмэн хэзээд санан дурсаж, талархаж явдгийг уламжиллаа.

Энэ мэтчилэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бат бөх хэлхээ холбоо, бүхий л нөөц, боломжуудыг харгалзан үзэхэд өнөөдрийн худалдааны эргэлтийн хэмжээ хангалтгүй байгаатай санал нэгдэв. Тус улс энэ оны байдлаар ДНБ-ийхээ өсөлтийг 8 хувьд хүргэхээр тооцсон бол ирэх таван жилд хоёр оронтой тоонд хүргэх зорилт тавьжээ. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, хувийн хэвшлийн орон зайг тэлж, олон улсын интеграцид байр сууриа бэхжүүлсээр ирсэн туршлагуудаас танилцууллаа. 

Мөн төрийн бүтцийг илүү үр нөлөөтэй, цомхон болгох, засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэх, бүх шатанд цахим шилжилтийг нэвтрүүлэхэд чиглэсэн тогтолцооны өөрчлөлтүүдийн талаар дурдав. Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга үргэлжлүүлэн, манай хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлд нийцүүлэн харилцааны шинэ механизмуудыг хэвшүүлэх нь зүйтэй хэмээгээд хамтын ажиллагааны санамж бичиг, яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэхэд холбогдох яамд, агентлагуудын оролцоог идэвхжүүлэх нь чухал гэв. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, тус улсын зах зээлд мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтойг тодотгоод цаашид экспорт, импортын зөрүүг зохистой түвшинд хүргэхэд нэн түрүүнд анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны олон талт боломжуудын хүрээнд нээлттэй санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, бүлгийн гишүүн Ц.Идэрбат, П.Батчимэг болон УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, албаны бусад төлөөлөгчид байлцав. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он