Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Г.Дамдинням: Хууль бусаар алт олборлогчдод хуулийн хатуу хариуцлага тооцож, өргөн бүрэлдэхүүнтэй тэмцэнэ

2025/10/02
Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд хууль бус алт орборлолтийг таслан зогсоох чиглэлээр хууль хүчний байгууллагын төлөөллүүд оролцсон хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо. 
Хуралдаанаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хууль бус алт олборлолттой холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагад үүрэг өглөө. 
Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Өнөөдрийн байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон иргэдийн дунд хамгийн ихээр яригдаж буй асуудлын нэг бол байгалийн баялгийг хууль бусаар олборлох, тэр дундаа алтны хууль бус олборлолт хэрээс хэтэрсэн талаар ярьж байна. 
Холбогдох яамдууд болох Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас торгох, хаах, үйл ажиллагааг зогсоох, лацдах зэрэг арга хэмжээг авч байгаа ч байцаагч нарын машины тоос дарагдаагүй байхад хууль бус олборлолт 
дахин үргэлжилдэг байдал зах замбараагаа алджээ. 
Өөрөөр хэлбэл төрийн хууль журам, стандартыг мөрдөх асуудал энэ салбарт хэрэгжихгүй байна. Энэ талаар иргэдээс ч олон тооны гомдол, мэдээллийг ирүүлсээр байгаа юм.
Салбарын яамнаас шалгаж байгаа ч дийлэхгүй байна. Үүнд хууль хүчний байгууллага онцгой анхаарал хандуулах ёстой. АҮЭБЯ, БОУАӨЯ-аас акт тавиад Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд явж байгаа ажлууд яагаад мөрдөгдөхгүй байгаа вэ. 
Яагаад Монгол Улсын хууль журмыг дагахгүй, байгаль дэлхийн эсрэг гэмт хэрэгт хариуцлага тооцогддоггүй юм гэдэг асуудлыг ЗГ-ын түвшинд ярьсан бөгөөд Засгийн газрын тэмдэглэл гарсан. 
Уг тэмдэглэлд хууль бус алт олборлолттой холбоотой асуудалд 3 яам хамтарч ТЕГ,ЦЕГ, АТГ зэрэг хууль хүчний бүхий л байгууллага нэгдэж алт болон бусад ашигт малтмал, жоншны хууль бус олборлолтын эсрэг эрчимтэй тэмцэх тухай асуудлыг хэрэгжүүлэх тухай тэмдэглэл гарсан.
Энэ хүрээнд ХЗДХ-ийн сайд, АҮЭБ-ийн сайд, Байгаль орчин уур амьсгалын сайд нарын хамтарсан тушаал гаргаж ажлын хэсэг гаргасан. 
Дээрх ажлын хэсгийг ХЗДХ-ийн төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ахлах бол хоёр дэд ахлагчтай ажиллана. Тухайлбал, АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв болон БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллана” гэлээ. 
Ажлын хэсэг гурван чиглэлд ажиллана. 
Үүнд: 
-АҮЭБЯ болон холбогдох байгууллагууд хууль бус олборлогчдын тоо, эвдэрсэн газар, ашиглаж буй техник хэрэгслийн мэдээллийг гаргаж, хууль хяналтын байгууллагад өгөх, 
-ХЗДХЯ нь хууль бус олборлолт хийж буй иргэдийг баривчилж, талбайн хариуцагчдыг тогтоон шалгуулна. Шаардлагатай бол прокурорын дэмжлэг авах, 
Экскаватор, самосвал, бульдозер зэрэг улсын бүртгэлтэй техникийг газар дээр нь бүртгэж, хууль бусаар ашигласан тохиолдолд хурааж улсын орлого болгоно. Хууль бус олборлолттой холбоотой кемпүүдийг татан буулгах, 
-БОУАӨЯ эвдэрсэн газрын тооллого хийж, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлнэ. Мөн байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлээр ажиллана.
Хурлын төгсгөлд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Монгол Улс хуультай. Байгалийн баялаг бол бүх ард түмний өмч юм. Бүх ард түмэн хувь хишгээ хүртэж байх ёстой. 
Хууль бусаар алт олборлож, байгаль дэлхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, иргэдийн хүртэх ёстой үр өгөөжийг хулгайлж буй хүмүүст хуулийн хатуу хариуцлага тооцож, хүчтэй тэмцэнэ. 
2018 онд МУ-ын ЗГ-аас энэ чиглэлээр томоохон ажиллагаа явж байсан бөгөөд энэ удаагийнх дараачийн том ажил болж үргэлжилнэ. Энэ аравдугаар сард багтаж өмнөх жилүүдэд байгаль орчны эсрэг үйлдсэн гэмт хэргүүд хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээллийг нэгтгэн гаргаж олон нийтэд мэдээлнэ. Яагаад дахин, дахин хууль зөрчөөд байхад нь хуулийн байгууллага шийддэггүй юм. Яагаад прокурор дээр зогсдог юм. Хэн  гэдэг хувь хүнд хаана ямар газарт, хэдэн удаа ямар гомдол гаргасан зэрэг мэдээллийг нийтэд ил болгоно. 
Цаашид хууль бус алт олборлогчид болон бусад хэлбэрийн ашигт малтмал олборлож буй хүмүүст хатуу хариуцлага тооцно. Хууль бусаар алт олборлогчид хулгайч нар энэ салбарын нэр хүндийг гутааж энэ салбараас орж ирж буй орлогыг бууруулж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ
Орон сууцны үнэ 12.7 хувиар өсжээ
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна
АТГ: Нийтийн албанд томилогдох 479 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
УИХ: Өнөөдөр болох сонсгол, хэлэлцүүлгүүд
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он