Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

А.Баяр: Улаанбаатар, Бусан хот бизнесийн хамтын ажиллагаатай корпорац байгуулах боломжтой

2025/10/09

НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын Бусан хотод ажиллалаа.

Тэрбээр тус хотын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нэгдсэн эмнэлэг, хотын төв театр, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.   

Бусан бол далайн болон чингэлэг тээвэрлэлтээрээ дэлхийд томд тооцогддог боомт хот юм. Тэр хэрээр эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болж буй хот. Бусан нь хөлөг онгоцны үйлдвэрлэл, усан тээвэр, ложистикийн салбарыг эдийн засгийн тулгуураа болгохоос гадна ухаалаг, ногоон хот болох амбийц нь технологийн хөгжилтэйгөө уялдсанаар авто замын дэд бүтэц, усан замын тээвэр, хог хаягдал дахин боловсруулалт, ногоон эрчим хүч, аялал жуулчлалын салбар нь хотын түшиц, голлох эдийн засгийн эх үүсвэр болж байгаа аж.    

НИТХ-ын дарга А.Баяр Бусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зочлох үеэрээ Улаанбаатар Бусан хотын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэл дэх хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байгаагаа илэрхийллээ. Энэ тухайгаа “Манай хоёр хот өөрийн гэсэн онцлогтой ч иргэндээ ээлтэй хөгжих ижил зорилготой. Энэ хөгжлийн зам дээр Бусан хотын удирдлагууд та бүхэнтэй уулзаж, Улаанбаатар хотын НИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хамтдаа уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот Бусан хоттой биенесийн хамтын ажиллагааг  эхлүүлэх боломжийг та бүхэн олгож өгнө үү. Өөрөөр хэлбэл, экспортод суурилсан, нэмүү өртөг шингээх салбарт бид та бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол компани, аж ахуйн нэгж Бусанд бизнес эрхлэх ямар боломж байна вэ, монголын үйлдвэрлэгчид Бусаны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх таатай гарцыг бий болгохыг хүсье. Аялал жуулчлалын салбараа түшиглэн хоёр хотын хамтарсан корпорац байгуулах боломжтой эсэхийг бид эрэлхийлж байна” гэдгийг яриандаа онцоллоо.

Сонирхуулахад, Бусан хотын хүн амын бүтэц алдагдаж хөдөлмөрийн насны залуус нийслэл рүү чиглэсэнтэй холбоотой ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл бий болжээ. Тиймээс төрийн болон орон нутгийн засаг захиргаанаас хүн амын шилжилт хөдөлгөөн, залуучууд, гэр бүлийг дэмжих зорилгоор орон сууцны нөхцөлийг сайжруулах бодлогыг баримталж буй ажээ.

МОНГОЛЫН ӨВЛИЙГ ҮЗЭХ ГЭСЭН ЖУУЛЧДЫН ЦУВАА НЭМЭГДСЭН

Бусан жуулчдын хот болжээ. Эдийн засгийн орчныг нь тэлж, орлогынх нь голлох эх үүсвэр нь аялал жуулчлалын салбар гэв. Аялал жуулчлалын салбар сэргэхийн хэрээр ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлт ч сайжирчээ. Тухайлбал,  өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар Бусан дахь нийт ажилтай хүмүүсийн тоо ойролцоогоор нэг сая 717 мянга болсон нь өмнөх оны мөн үеэс 15 мянга орчим хүнээр нэмэгдсэн байна гэдгийг Бусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Ян Жэ Саен хэллээ. Ажил эрхлэлтийн энэхүү өсөлт нь Бусан хотын эдийн засагт эерэг, тогтвортой өсөлтийг үзүүлж байна гэсэн юм. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байна. Монголын өвлийг үзэх гэсэн жуулчдын цуваа нэмэгдсэн. Энэ чиглэлд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэв.  Хариуд нь Ерөнхийлөгч Ян Жэ Саен “Болно, илүү сайн болно, бүх зүйл үүнээс ч илүү сайн болно” хэмээлээ

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он