Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна

2025/10/09

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралдаж, хагас коксон шахмал түлшийг өнөөдрөөс борлуулах шийдвэрийг гаргасан.

Өнөөдөр нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1500 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж байна.

Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ сард 62 мянган тонн, улмаар сар бүр 50-60 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нэгдүгээр сарын сүүлээр 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж дуусна. Өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр хэрэглээнд гарахад бэлэн болж шуудайлсан 12 мянган тонн хагас коксон шахмал түлш байна. Айл өрхүүд өөрсдийн сонголтоор сайжруулсан түлш, хагас коксон түлшнээс худалдаж авна. Галлагаа, хэрэглээний хувьд адилхан. Хагас коксон шахмал түлшний илчлэг сайжруулсан түлштэй төстэй учраас зуухны ул ширэм хайлах боломжгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 орчим хувь нь нүүрсний утаанаас гарч байгаа. Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна. Улаанбаатар хотын нийт агаар орчны бохирдлыг 40-45 хувь хүртэл бууруулах боломжтойг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарч судалсан. Мөн энэ жил НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч агаарын бохирдлын хортой шинж чанар хэрхэн буурсныг судална” гэв.

Нүүрсэн хатуу түлшний хувьд хамгийн дээд зэргээр боловсруулсан хагас коксон шахмал түлшийг шилжилтийн үед ашиглаж байгаа бөгөөд нийслэлд гэр, байшин дулаалах, хийн түлшинд шилжих ажлыг үе шаттай хийж, одоогийн байдлаар 5000 айл өрхийг дулаалж буй. 2027 он хүртэл 110 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөсөн. Хатуу түлш буюу нүүрс түлж буй 172 мянган өрхийн 110 мянган өрх нь хийн түлшинд шилжиж, үлдсэн айл өрхүүд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдээр дамжуулан орон сууцанд орох төлөвлөлттэй. Тухайлбал, Сэлбэ хотын төсөлд 10 мянга гаруй өрх, Шархад, Баянхошуу, Ханын материал орон сууцжуулах төслүүдийн хүрээнд айл өрхийг орон сууцжуулах юм. Нийслэлээс 2028 оноос өмнө хэрэглээний нүүрсийг халах, хийн түлшинд шилжих ажлыг зохион байгуулахаар зорилго тавин ажиллаж байна.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.

-Хагас коксон шахмал түлш түлэхэд угаарын хийн эрсдэл байгаа юу?

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:

-Нүүрс, мод, аргал, цаас юу ч түлсэн тодорхой хэмжээнд угаарын хий ялгарна. Угаарын хий их, дунд, бага гэдэг асуудлыг л ярина. Хагас коксон шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага байгаа. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ухаалаг систем рүү шилжиж, 120 гаруй мянган айлд ухаалаг угаар мэдрэгчийн төхөөрөмжийг суурилуулсан. Дахин 22 мянган айл өрхийг системд холбох ажил явагдаж байна. НИТХ-аар төсвийн тодотголд нэмүүлж, 45 мянган айл өрхөд угаар мэдрэгч нэмж суурилуулахаар болж байна. Нийт гал түлж байгаа 172 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчийн нэгдсэн системд холбосноор 5 секунд хүрэхгүй хугацаанд угаар мэдрэгч ажиллахад ойрын хүмүүст нь мэдээлэл хүргэгдэнэ. Хэрэглэгчид утсаа аваагүй тохиолдолд Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн алба хаагчдад 5-7 минутын дотор тухайн айлд очиж, шууд арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

-Хагас коксон шахмал түлшний борлуулалт, нөөцийн тухайд?

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга О.Мишээл:

-“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр өдөр бүр 30-64 вагон шахмал түлш бууж байна. Нийслэлийн долоон дүүрэгт Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүлсэн. Иргэд урьдын адил долоо хоногт долоон шуудай түлш худалдан авч байгаа. Сайжруулсан шахмал түлш улаан шуудайтай 3750 төгрөг, 25 кг шуудайтай хагас коксон шахмал түлш 5000 төгрөгөөр борлуулагдаж байна. Иргэд өөрсдийн сонголтоор түлшээ худалдан авна. Хагас коксон шахмал түлш нь олон улсын MNS2025 тохирлын гэрчилгээтэй.“Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он