Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа

2024/04/25

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын хурал 2 дахь жилдээ Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хүрээнд “Энх тайван, шударга ёс, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоох” асуудлаар хуран чуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.25/ тус чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, олон улсын төвшний аюулгүй байдлыг хангаж, энх тайвнаар зэрэгцэн оршиход Таны манлайлал чухал гэдгийг талархан илэрхийлж байна. Дэлхийн хэмжээний бэрхшээл сорилтууд буюу цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, хүнс, эрчим хүчний хомсдол зэргийг шийдвэрлэхэд Эрхэм та дэлхийн лидерүүдийг чиглүүлж, идэвхжүүлж байгааг талархан дэмжиж байна. Анх таны удирдлага дор 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2015 онд санаачилж батлуулсан. Ер нь бол тогтвортой  хөгжлийг энхтайван оршихгүйгээр төсөөлөхгүй аргагүй юм. Тиймээс тулгамдсан асуудлаа  эрэмбэлж, анхаарал хандуулах нь чухал гэж үзсэн учраас энэ удаагийн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт буюу энхтайван шударга ёс, тогтуурьтай тогтолцоо хэмээх сэдвийг сонголоо. Монгол Улсын хувьд хөгжлийн олон бэрхшээлтэй тулгарч байна. Ялангуяа монголчууд уур амьсгалын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил зэрэгт анхаарал хандуулж, үр хүүхэд,  ирээдүйнхээ төлөө санаа тавьж байна. Энэхүү асуудлыг мөн тогтвортой хөгжлийн зорилтуудтайгаа уялдуулах шаардлагатай хэмээн үзэж байна гэв.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Таны удирдлага дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад талархаж байна. Энэ жилийн чуулга уулзалтад өндөр төвшний төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл, өндөр төвшний төлөөлөгчид буюу шийдвэр гаргачид хамтран ажиллаж байж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх боломж илүү нээгдэнэ. “Бан Ги Мүн” сан, Стэнфордын Их сургууль хамтран улс орнуудын удирдлагуудыг тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг уриалан ажиллаж байна.

Таны чухал зүйлээ эрэмбэлж, энэ удаагийн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт буюу энхтайван шударга ёс, тогтуурьтай тогтолцоо хэмээх сэдвийг сонгосон  санаачлага цагаа олсонд талархаж байна. Яагаад гэвэл тогтвортой хөгжлийн зорилтоосоо бид хоцорч явна. Зорилтынхоо 15-20 хувийг л биелүүлж байна. Тиймээс зорилтдоо бүрэн хүрэхэд бараг 50 жил шаардлагатай юм. Уур амьсгалын өөрчлөлтийг нэн тэргүүнд авч үзэх ёстой. Уур амьсгалын хямрал тохиоход бусад зорилтууд өртөж, тогтвортой хөгжилд маш том саад болно. Харамсалтай нь улс орнууд үүнд анхаарал хандуулах нь сул байна. Буурай улс орнууд боломж тааруу. Харин хөгжингүй орнууд илүү их харицлага үүрэх шаардлагатай юм. Дараагийн Алтай дамнасан чуулга уулзалтаар  энэхүү уур амьсгалын өөрчлөлт рүү чиглүүлэхийг хүсч байна гэв хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он