Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн заставд багийн бага сургууль нээгдлээ

2025/11/18
Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн заставд багийн бага сургууль нээгдлээ. 
Багийн бага сургууль нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чөлөөт бүс болох, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа дэргэд бага боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилгоор эхэлж буй ажил юм. 
Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар ХААН Банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр Хил хамгаалах ерөнхий газар болон бусад хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж, эхний 2 сургуулиа ийнхүү хүлээлгэн өгч буй  баярт үйл явдал тохиогоод байгаа нь энэ билээ. 
Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга М.Цогзолмаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон Хил хамгаалах ерөнхий газрын харьяа байгууллагынхан, орон нутгийн удирдлагууд, мөн багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.
“Багийн бага сургууль” төслийн хүрээнд ашиглалтад орсон эдгээр сургууль тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд барилгын зураг төсөл, барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хийж гүйцэтгэсэн байна.
Увс аймгийн Давст сумын Боршоо боомт дахь цэцэрлэг, сургуулийн цогцолборын нээлтийн үеэр Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга М.Цогзолмаа  “Багийн бага сургууль санаачилга нь хүүхдийн гэрт ойр, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон орчин бүхий цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор бөгөөд бага боловсролын үйлчилгээг өрхөд ойртуулсан энэхүү бүтээн байгуулалт нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бий болсон гэдгийг онцоллоо. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа хүүхдийн сурч боловсрох эрх, ирээдүйн сайхан амьдралын баталгааг дэмжин хөрөнгө оруулалт хийсэн НҮБ-ын Хүүхдийн Сан, ХААН банкны нийт удирдлага, хамт олон та бүхэнд боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний нэрийн өмнөөс болон боловсролын салбар, эцэг эх, сурагч хүүхдүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Төслийг санхүүжүүлэгч ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа хэлэхдээ “НҮБ-ын Хүүхдийн сангийн Үндэсний элчийн хувиар Монгол орны алс хязгаар нутагт амьдран суугаа сум, багийн гэр бүлүүд, бага насны хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой “Багийн бага сургууль” төслийн маань анхны сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж, өнөөдөр үүдээ нээж байгаад баяртай байна. Өнгөрсөн оноос энэхүү санаачилга эхэлж, энэ хавар бид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан бол өнөөдөр бодит ажил хэрэг болж, ийм сайхан тохилог, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, хүүхдэд ээлтэй бүх орчин нөхцөлийг бүрдүүлсэн шинэ сургуультай болсон нь оролцогч талууд бүх түвшинд ойлголцож, хамтран ажилласны үр дүн юм” хэмээн онцоллоо.
Хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэй. Гэвч өнөөдөр Монгол Улсад байгаа 1,575 багийн дөнгөж 44-т бага сургууль үйл ажиллагаа явуулж, 36,000 гаруй хүүхэд жилийн есөн сарын туршид гэр бүлээсээ хол суралцаж байна. Тиймээс энэхүү төсөл 6–10 насны бага ангийн хүүхдүүдийг гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа нэн онцлог юм.
Шинээр баригдсан сургууль нь олон улсын стандартад нийцсэн анги танхим, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө, “Үдийн цай” хөтөлбөрийн гал тогоо, урлаг, спортын танхим, Starlink өндөр хурдны интернэт бүхий цахим орчин, тоглоомын талбай, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй ногоон байгууламж зэргийг иж бүрнээр нь шийджээ. 
НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд төв суурин газраас алслагдсан 60 орчим багт бага сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийн гэртэйгээ ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэхээр зорьж буй. ХААН Банк нь нийт 4 бага сургууль буюу дээрх хоёр сургуулиас гадна Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг баг болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт барьж буй бага сургуулиудын барилгыг барьж байгуулах бүх зардлыг санхүүжүүлж буй юм.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он