Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ

2025/11/19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүргийн Засаг дарга нар болон дүүргүүдийн татвар, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нартай уулзаж, нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ. 

УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан билээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 2026 онд хуваарилагдах төсвийг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн есөн дүүрэгт бүрэн хуваарилан иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм.

Хотын дарга Х.Нямбаатар “Цаашид аливаа төсөл, барилга байгууламжийг барихдаа тооцоололтой байж, хүн ам яаж өсөж, эрэлт хэрхэн нэмэгдэх вэ гэдгийг анхаарах ёстой. Техник технологи хөгжсөн үед хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, ухаалгаар зардал болон хүн цагаа хэмнэх хэрэгтэй. Нийслэлээс энэ онд 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсарсан. Ирэх жил ус их тогтдог байршлуудад нэмж 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина. Мөн борооны ус зайлуулах хоолойны лаг хагшаасыг цэвэрлэдэг шинэ техник хэрэгслийг ирэх онд авна. Ингэснээр борооны ус зайлуулах шугам бөглөрөх, тогтсон лаг хагшаасыг хүний хүчээр цэвэрлэх гэж цаг хугацаа алддаг асуудлыг шийднэ. Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу гээд томоохон гудамжны явган замыг шинэчлэх ажлыг энэ жил бүхэлд нь эхлүүлсэн ч дуусгаж амжсангүй. Цаашид явган замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тарифыг өрсөлдөхүйц, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татахуйц болгож, ажлыг яаравчилна. Мөн дугуйн болон явган замыг илүү хүртээмжтэй, тасалдахгүй үргэлжилдэг сүлжээ болгох чиглэлд анхаарна. Нэмээд хэлэхэд түрээсийн скүүтер, мопедийг явган хүний замаар явуулахгүй байх зохицуулалт хийнэ” гэлээ.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод зам, барилга олноор баригдаж байна. Энэ болгонд хайрга, дайрга, элс, хар шороо хэрэглэдэг. Гэтэл нийлүүлж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалд 6.1 тэрбум төгрөгийн байгалийн нөөц ашигласны татвар төлөгдсөн байна. Бид байгалийн нөөц ашигласны татвараа гүйцэт хурааж авч чадахгүй байна. Үл хөдлөхүүдэд татвар төлдөггүй, газрын төлбөр төлдөггүй хувь хүн, ААН байдаг. Үүнийг цэгцлэх ёстой. Эдгээр асуудлыг шийдэх байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгоё” гэв. 

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он