Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Эдийн засгийн байнгын хорооны харьяанд дөрвөн дэд хороо байгууллаа

2025/08/04
Хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй, анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.
Энэ хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллах найман Байнгын хороог байгуулсан юм.


2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Эдийн засгийн байнгын хороо нь эдийн засгийн дотоод, гадаад бодлого; хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа; даатгалын бодлого, энэ хуулийн 23.9.8-д зааснаас бусад үнэт цаасны тухай асуудал; төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого; гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалтын бодлого; газрын тос, байгалийн хийн асуудал; үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого; шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого; төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого; стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт; албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт; барилга, хот байгуулалт; түлш, эрчим хүч; зам тээвэр, шуудан; орон сууц, нийтийн аж ахуй; аялал жуулчлалын хөгжлийн стратеги; аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил; газрын эдийн засгийн үр ашгийн бодлогын асуудлыг эрхэлнэ хэмээн тусгасан.
2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Аж үйлдвэржилтийн бодлогын, Инновац, цахим бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудалд тусгав. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого; хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого; хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого; цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа; мэдээллийн технологийн хөгжил; харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа; дижитал шилжилт, техник, технологийн шинэчлэл; өндөр технологи, үндэсний инновацын бодлого; инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого; инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлогын асуудлыг эрхлэхээр хуульд нэмж тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан бөгөөд Эдийн засгийн байнгын хороо 32 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.


Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болох бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны харьяанд дөрвөн дэд хороо ажиллана. Тодруулбал, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын асуудлыг Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо; жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо дагнан хариуцах юм. Өндөр технологи, үндэсний инновацыг дэмжих, хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цахим хөгжлийн бодлогын асуудлыг Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо; Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо дагнан хариуцна.


Дэд хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он