Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэв

2025/06/03
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.03) хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, энэ талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлүүдийг Монгол Улс амжилттай даван туулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг бүрэн сэргэсэн хэдий ч гадаад орчны нөхцөл тодорхойгүй байгааг тодотгов. Тиймээс 2024 оны эдийн засгийн гүйцэтгэлийг цаашид тогтвортой хадгалах нь маш том сорилт болох төлөвтэй байгааг дурдаад энэ нөхцөл байдалтай уялдуулан Төв банк дотоод эдийн засагт бодлогын тохируулга хийж байгаа гэв.


Манай улсын эдийн засаг 2023-2024 онд зудын хүндрэлтэй нүүр тулж, хөдөө аж ахуйн салбар хоёр жил дараалан агшсан. Үүнээс шалтгаалан малчдын зээлийн эргэн төлөлт доголдох, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурах, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл үүссэн байна. Энэхүү хүндрэлийг зөөлрүүлэх, малчдын төлбөрийн чадварын эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк 2024 онд бодлогын хүүг үе шаттайгаар бууруулж 10 хувьд хүргэжээ. Түүнчлэн, эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого үр дүнгээ өгч, инфляц 2024 оны туршид Төв банкны зорилтот интервалд хадгалагдсан нь эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн гэв. Гадаад эрэлтийн таатай нөхцөл байдал үргэлжилж, экспортын орлого нэмэгдэж байсан таатай боломжийг ашиглан гадаад валютын улсын нөөцийг 2024 онд түүхэн дээд хэмжээнд буюу 5.5 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа. Цаашлаад, Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний ашиглалтын үлдэгдлийг 2 дахин бууруулж, гадаад өрийн дарамтыг багасгасан гэв. Эдийн засаг тогтворжиж, гадаад төлбөрийн чадвар сайжран, инфляц зорилтот түвшинд хүрч буурсныг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд эергээр үнэлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэн нэг шат ахиулжээ. Ингэснээр Засгийн газар болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс таатай нөхцлөөр өртөг багатай санхүүжилт татах боломж бүрдэж байгаа аж.



Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, банкуудын засаглалыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк банкны хяналт шалгалтын бодлого, зохицуулалтыг орчныг тасралтгүй сайжруулан ажиллаж байнгаа аж. Үүний үр дүнд банкны салбарын актив хөрөнгө 2024 оны эцсийн байдлаар 25.1 хувиар буюу 14.3 их наяд төгрөгөөр өсөж 71.4 их наяд төгрөгт хүрсэн. Чанаргүй зээлийн хувь хэмжээ 4.4 хувьд буюу 2015 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ.



Монголбанк цахим төлбөр тооцооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулсан. Үүний нэг жишээ нь олон улсын стандарт, шаардлагыг хангасан Apple Pay үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, Монгол Улсын цахим төлбөрийн экосистемийг шинэ түвшинд хүргэх эхлэлийг тавьсан байна. Түүнчлэн зээлийн мэдээллийн шинэчилсэн стандарт, зээлийн онооны тогтолцоог нэвтрүүлэх чиглэлд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллаж, FICO зээлийн онооны системийг Монголд анх удаа нэвтрүүлжээ. Ингэснээр зээлийн эрсдэлийн зардлыг хавтгайруулан зээлийн хүүнд шингээдэг бус зээлдэгч бүрийн онооноос хамаарч, зээлийн хүү ялгаатай тогтдог шинэ тогтолцоонд шилжих ажлыг Монголбанкнаас дэмжин эхлүүлсэн гэв. Цаашид эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк бодлого, үйл ажиллагаагаа тууштай чиглүүлэн ажиллахаа танилцуулгынхаа төгсгөлд хэлсэн. Үйл ажиллагааны тайлангийн хамт санхүүгийн тайлангаа танилцуулсан. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн эцсийн санхүүгийн тайланг олон улсын аудитын P&C компани баталгаажуулсан бөгөөд алдагдлыг 300 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.


Монголбанкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг тус зөвлөлийн дарга Н.Ууганбаатар танилцуулсан. Олон улсын аудитын P&C компани Монголбанкны жилийн санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Хяналтын зөвлөлөөс хараат бус аудитор болон Монголбанкны удирдлагатай тус  дүгнэлтийн талаар уулзжээ. Хязгаарлалттай дүгнэлт өгсөн шалтгаан нь 2018 онд Монголбанкны хөндлөнгийн үнэлгээ хийлгэж Эрдэнэсийн санд хөрөнгөөр бүртгэсэн 1925 оны зэс, мөнгөн зоостой холбоотой гэв. Хөндлөнгийн аудитын байгууллага эдгээр зоосыг хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэх эсэх дээр хангалттай нотолгоо олж чадаагүй, дээрээс нь үнэлгээ нь бодит үнэ цэнээр бус гэсэн шалтгаанаар 2018 оноос хойш “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөөр ирсэн болохыг тайлбарлав. Хяналтын зөвлөлөөс Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанкны удирдлагад тус тус хүргүүлэх санал, зөвлөмж гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.


Дээрх тайлангийн танилцуулга, зөвлөмжтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Р.Сэддорж нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах нь нэн чухал бөгөөд Улсын Их Хурал холбогдолтой аливаа шийдвэр гаргахдаа бие даасан байдалд нь халдахгүй байхдаа анхаарах нь зүйтэй хэмээн гишүүд хэлж байв. Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хязгаарлалтыг үе шаттай хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хадгаламжийг эргэлтэд оруулах оновчтой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, Үндэсний баялгийн санг хянан шалгах ажлын хэсэг байгуулах зэрэг саналыг хэлж байв.







Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, тус банкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг сонссонтой холбогдуулан Ирээдүйн өв сангийн валют болон тус банкны Төрийн сангийн дансан дахь хуримтлал, Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, гүйцэтгэл болон Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах саналыг Р.Сэддорж дарга танилцууллаа.




Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн тус саналыг гаргасан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Жаргалан, П.Батчимэг, М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин нар ажиллахаар боллоо. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн гаргасан саналын дагуу ипотекийн зээлийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Маргаашаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Маргаашаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он