Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2025/05/23
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.23) хуралдаан 10 цаг 40 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Бадамсүрэн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.


Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн.
Тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Очирбат, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин нар ажилласан байна.


Ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр хуралдаж 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч 2026 оны төлөвлөгөөний төсөлд тусгагдаагүй төсөл, арга хэмжээний жагсаалт болон эхлүүлсэн боловч царцаасан төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын талаар тайлбар бэлтгэх чиглэлийг холбогдох яамдад үүрэг болгосон байна. Мөн төслийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан 4 реформыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нарийвчилсан мэдээлэл бэлтгэх; зорилт тус бүрийг төсөл, арга хэмжээ болон шалгуур үзүүлэлтийг нийцүүлэх; сургууль, цэцэрлэг барих төсөл болон орон сууц барих арга хэмжээг байршил зааж тодорхой болгох чиглэлийг холбогдох яамдад үүрэг болгосон хэмээн М.Бадамсүрэн гишүүн танилцуулав. Үүний зэрэгцээ төсвийн хөрөнгийг зөвхөн ТЭЗҮ-д зарцуулдаг, жил бүр ямар нэг бүтээн байгуулалт хийхгүйгээр ТЭЗҮ боловсруулаад орхидог явдлыг зогсоох, цаашид ТЭЗҮ хийгдсэн бол төслийг заавал хэрэгжүүлдэг байх тухай заалт тогтоолын төсөлд тусгах саналын томьёолол бэлтгэхийг үүрэг болгосон байна.


Ажлын хэсэг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт нийцүүлэн зарчмын зөрүүтэй саналууд гаргасан болохыг М.Бадамсүрэн гишүүн танилцуулсан.


Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүр нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, өмнөх онуудад ажил нь эхэлсэн төсөл, арга хэмжээг зогсоохгүй байх, түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр ТЭЗҮ хийгдсэн төсөл, арга хэмжээг тэргүүн ээлжинд эрэмбэлэн тухайн ондоо хэрэгжүүлдэг байх агуулгыг Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2 дахь заалтад 2 дахь дэд заалт болгон нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Мөн “Хархорум” хотод экспортын чөлөөт бүс байгуулах; Боловсролыг дэмжих жилийн хүрээнд гэр бүлийн боловсролыг дэмжих үндэсний хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулах; Хүүхдийн амралт, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, хөгжлийг дэмжих зорилгоор хүүхдийн зусланг 4 ээлжээр зохион байгуулах; Үндэсний баялгийн сангаар дамжуулж хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэн бүрд хуримтлалын нэрийн дансанд хөрөнгө хуримтлуулах; Хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэх гэх зэрэг төсөл, арга хэмжээг төслийн 2 дугаар хавсралтаас хасахыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжсэн. Эдгээр нь тухайн жилд шаардагдах санхүүжилтийн хэмжээ тодорхойгүй, хариуцагч байхгүй, шалгуур үзүүлэлтгүй гэх зэрэг төлөвлөлтийн алдаатай байгаа бөгөөд тэдгээрийг засаж буй техникийн шинжтэй саналууд болохыг ажлын хэсгийн зүгээс тодотгоод, төслийн 2 дугаар хавсралтаас хасаж 1 дүгээр хавсралтад тусгаж байгаа хэмээн тайлбарлаж байсан юм.


Түүнчлэн бусад Байнгын хороодоос төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан шийдвэрлэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан уулын 51 тарвага 188 болж өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан уулын 51 тарвага 188 болж өсжээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
АТГ: Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгджээ
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байн
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Дунд болон ахлах ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна
Алтан цомын барилдаанд Хамаг Монгол баг эхний ялалтаа авлаа
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он