Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2025/05/06
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.06) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр, 09 цаг 59 минутад эхэлж, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулав.
Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт үр дүнтэй танилцаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Болормааг нэмэхээр төсөлд тусгажээ.



Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 буюу 81.3 хувийн саналаар дэмжин, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан юм.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас 2025 оны 0 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхээр Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.


Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Тус Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан гэв.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудлаар ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзээд Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Сайнзориг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.


Ажлын хэсэг 2025 оны 4 дүгээр сарын 11, 14-ний өдрүүдэд тус тус хуралдаж Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг бэлтгэхтэй холбоотой тусгайлсан танилцуулгыг Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд танилцуулсны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газраар хууль зүйн дүгнэлт гаргуулах, түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Дээд шүүх болон Улсын Ерөнхий прокуророос хуулийн төслүүдтэй холбогдуулан санал авахаар шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авч ажилласан гэв.
Хууль зүйн байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн хэлэлцсэн гэлээ.


Ингээд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс “төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох”-оор тусгасан зохицуулалтыг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Спорт бооцоот тааврыг зөвшөөрөлтэйгөөр эрхлэх асуудлыг хуулийн төсөлд тусгахаар, эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад хэлбэрээр бооцоот тааврын үйл ажиллагаа эрхлэхийг гэмт хэрэгт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 20.18 дахь хэсгийг өөрчлөн найруулахтай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцсэн байна. Мөн олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулахад, эсхүл ашиг олох зорилгоор хууль бусаар бооцоот таавар зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 20.19 дэх хэсгийг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзснийг П.Сайнзориг гишүүн танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо спорт бооцоот тааврын үйл ажиллагааг зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэхийг Зөвшөөрлийн хуулийн өөрчлөлтөд тусгахаар болсонтой холбогдуулан Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай,  Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслүүд дэх нэр томьёог нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй хэмээн үзжээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар Монгол Улсын иргэн гадаад улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, бооцоот таавраас олсон орлогоос татвар төлөх үүрэгтэй учир татвар ногдуулах орлогыг оновчтой тогтоох, түүнчлэн Онцгой албан татварын тухай хуулийн төсөлд спорт бооцоот тааврын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор татвар ногдуулах биет хэмжээний төрөл, татварын хувь, хэмжээ тогтоох асуудлыг нарийн тооцож хуульчлах шаардлагатай байх тул мэргэжлийн байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр хуулийн төсөлтэй холбоотой саналыг бэлтгэх нь зүйтэй Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан юм.


Дээрх санал, дүгнэлтүүд болон төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, Р.Батболд нар асуулт асууж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд, Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг саналаа нэгтгэх шаардлагатай байгаа учраас таван өдрийн завсарлага авах хүсэлтээ байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Жаргалан танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “…хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” хэмээн заасан байдаг. Байнгын хорооны дарга Р.Сэддорж таван өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ.



Иймд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжлэв. Байнгын хорооны дарга, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулаад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийг гишүүдэд тараасныг дуулгав. Хуулийн болон тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд сонслоо.
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т “хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, Засгийн газарт танилцуулах” хэмээн заасныг үндэслэн хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн 2024 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр танилцууллаа.


Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд ирүүлсэн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн бөгөөд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-т заасан аргачлалыг баримталсан хэмээн тодотгов.
Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд Монгол Улсын хуулийн 89, Улсын Их Хурлын 104, Улсын Их Хурлын Байнгын хорооны 79, нийт 272 шийдвэрийн 1550 заалт бүртгэлтэй байгаа бөгөөд хэрэгжилт 66.4 хувьтай байгааг Э.Одбаяр сайд танилцуулсан. Энэ нь өмнөх оныхоос 3.8 хувийн өсөлттэй үзүүлэлт гэдгийг тайлбарлав. Эдгээрээс Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан ес, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран гаргасан нэг, нийт 10 шийдвэрийн хэрэгжилт дунджаар 78.8 буюу “хэрэгжилтийн шатандаа” гэж үнэлэгджээ.


Үргэлжлүүлэн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр танилцуулга хийсэн юм. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд  бүртгэлтэй байгаа Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Байнгын хорооны шийдвэрийг үнэлгээний ангиллаар авч үзэхэд  569 буюу 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 390 буюу 25.2 хувь нь “хэрэгжилтийн шатандаа”, 224 буюу 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн гэв.Харин хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй учраас 170 заалтыг үнэлэх боломжгүй байжээ. Иймд дунджаар 66.4 хувийн хэрэгжилттэй гарчээ. Хэрэгжихгүй байгаа Мөн Ч.Өнөрбаяр үнэлгээний журмын өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд, зарим зүйл, заалтын хэрэгжээгүй шалтгааныг танилцуулав. Мөн тэрбээр хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн чиг үүрэгт хамааралгүй болсон шийдвэр хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон зэрэг нийт 519 заалтыг холбогдох мэдээллийн нэгдсэн сангаас хасуулах танилцуулж байгаа гэв.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, үг хэллээ. Мэдээллийн нэгдсэн сангаас дээрх заалтуудыг хасахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хэрэгжилт хангалтгүй байгаа шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бий эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан юм. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ
Орон сууцны үнэ 12.7 хувиар өсжээ
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна
АТГ: Нийтийн албанд томилогдох 479 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
УИХ: Өнөөдөр болох сонсгол, хэлэлцүүлгүүд
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он