Сэтгэгдэл 0
Эмнэлгийн хуудасны хяналт, тэтгэмжийн олголттой холбоотой тушаал шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газар, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын Үйлчилгээ хөгжүүлэлтийн хэлтэстэй хамтран эмнэлгийн хуудасны хяналт, тэтгэмжийн олголттой холбоотой асуудлаар 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 21 Аймаг 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга, магадлагч эмч, тэтгэмжийн байцаагч нартай цахим хурал зохион байгуулав.
Энэ хурлаар цахимаар эмнэлгийн хуудасны бичилт, олголтын үндэслэлийг хянан баталгаажуулсан хугацааны байдалд хийсэн цахим хяналтын үр дүн, анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Цахим хяналтаар аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын Магадлагч эмч нарын эмнэлгийн хуудсыг хянан баталгаажуулсан дундаж хугацаа 2-4 хоног байгаа хэдий ч эмнэлгийн хуудасны тоо, хянасан хоног, цаг хугацаа харилцан адилгүй байна.
Иймд эмнэлгийн хуудасны баталгаажуулалт болон тэтгэмж олголтын хугацаанд тавих дотоодын хяналтыг сайжруулж, даатгуулагчдад түргэн шуурхай, чирэгдүүлэхгүй үйлчлэхэд анхаарч ажиллахыг онцоллоо.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.