Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө

2025/12/08

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг төслийн бизнес загварыг танилцуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын талаар албаныхан дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод метро барих асуудал 1980 оны эхэн үеэс яригдаж байсан. 1983 онд хэд хэдэн газарт өрөмдлөг, геологийн шинжилгээ хийж байжээ. 2011 онд БНСУ-ын Сүсонг Инженеринг урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр өмнө нь хийсэн ТЭЗҮ-ийг нарийвчилсан. 2023 онд Засгийн газраас Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог 2024-2028 онд багтаан барьж байгуулах тухай 411 дүгээр тогтоол гарсан.

“УБ метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd ба түншлэлтэй төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээг хийсэн. “Улаанбаатар метро” төсөл нэг шугамтай байх бөгөөд 19.4 км урттай. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдсэн бөгөөд урьдчилсан шалгаруулалтад санал өгсөн компаниудаас сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

Ирэх оны зургаадугаар сар гэхэд метроны барилга угсралтын ажлыг хийж, 2030 онд хүлээлгэж өгнө. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг хотод метро ихэвчлэн 100 хувь газар доогуур явдаг. Тус төсөлд дотоодын ААН-үүд бүх төрлийн туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж бүрдэнэ. Төслийн нийт төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар. Бид дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл эцсийн сонгон шалгаруулалтаа зарлана. Нэг цагт 17 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай, 15 өртөөтэй байх бөгөөд тасалбарын үнийн таамгийн судалгаа хийсэн” гэлээ.

Улаанбаатар метро төслийн менежер Т.Мөнхдалай “ТЭЗҮ-ээс танилцуулья. Өртөө бүрийг дээрээс бокслож ухах аргаар ухна. Хөрсний усыг тусгаарлан шийднэ. Өртөө хоорондын зай 800 метр-1.7 км байна. 6.6-7.2 метрийн диаметртэй хос туннелийг хөндлөн ухалтын аргаар барина. Ингэхдээ авто зам болон эргэн тойрны барилгад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төв замын доогуур сувагчилж ухаж гүйцэтгэнэ. Туннелийн урт 15 км, хос учир нийт 30 км туннель ухна. Хотын баруун, зүүн захын дэд станцаас эрчим хүчээ авна. Нэг дор хамгийн ихдээ 29 МВт-ын суурь чадал хэрэглэхээр тооцоолсон. Шугамын туршид хүчитгэх дөрвөн дэд станцыг өртөөний байгууламжид байгуулна.

Галт тэрэг 1500 вольт хүчдэлээр ажиллана. Галт тэрэг нь автоматаар бүрэн удирдагдана. Эхний жилүүдэд мэргэжлийн ажилчид аюулгүй байдлыг ханган ажиллана. Хэрэглэгчид болон ажилчид бүгд хэрэглээнд дадсанаар бүрэн автомат буюу жолоочгүй системд шилжих юм. Хотын зүүн захад Амгалан орчимд 26 га газарт Засвар, үйлчилгээний нэгдсэн удирдлагын төв байгуулна. Энэ хэсэгт 15 дахь өртөө газар дээр байгуулагдана. Цагт 17 мянган хүнийг нэг чигт зөөх хүчин чадалтай буюу нэг цуваандаа 20 метрийн урттай зургаан вагон явна. Ойролцоогоор таван минут тутамд 1300 хүнийг Энхтайваны өргөн чөлөөгөөр тээвэрлэх хүчин чадалтай. 19 галт тэрэг буюу 114 вагон худалдаж авахаар төлөвлөж байна.

Эрсдэлийн шинжилгээг хийж, эрсдэлийг шийдэх аргачлал, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 2024 оны 11 дүгээр сард хийсэн үнэлгээгээр тасалбарын үнэ 1250 төгрөг байх бөгөөд үүн дээр км тутамд 50 төгрөг нэмэхээр тооцсон. Ингэхээр хамгийн хол зорчсон хүн 2000 төгрөг төлөх юм. Тасалбарын үнийн эцсийн шийдвэрийг ашиглалтад орохоор гаргана” гэлээ.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он