Сэтгэгдэл 0
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал Нийгмийн даатгалын сангийн өр авлагын талаар мэдээлэл өгөв.

УИХ-ын чуулганы 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эхний удаагийн хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал Нийгмийн даатгалын сангийн өр авлагын талаар мэдээлэл өгөв.
“Капитал банк” 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 38.8 тэрбум төгрөгийг барагдуулж, 65.4 тэрбум төгрөгийн, харин “Чингис хаан” банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 14.2 тэрбум төгрөгийг барагдуулсан бол 89.3 тэрбум төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна. Хоёр банкнаас авах нийт авлагын дүн 154.8 тэрбум төгрөг байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.