Сэтгэгдэл 0

Нийгмийн даатгалын байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, ашиг сонирхлоос ангид хүргэх зорилгын хүрээнд үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 330 суманд нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг нэврүүлснээс гадна хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хүсэлтийн баримт бичгийг цахимаар авч эхэлсэн. Дээрх ажлуудтай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.Батчулуун байгууллагын 9 дүгээр сарын тайлан мэдээллийг танилцуулаад, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа “Итгэлцлийн аян”-ы хүрээнд тодорхой ажлуудыг хийж байгааг хэллээ.
Нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, шимтгэлийн өр, авлагыг бууруулах, үйлчигээг сайжруулахад 21 аймаг, 9 дүүргийн нийгмийн даатгалын газрууд хамтарч уялдаа холбоогоо сайжруулж ажиллах шаардлагатайг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга онцоллоо.
Мөн албан хаагчидтай уулзах үеэрээ бусдыгаа манлайлан ажиллаж байгаа зарим албан хаагчдыг шагнан урамшууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.