Сэтгэгдэл 0
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЖ, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал /2025.10.08/ болон холбогдох газрын мэргэжилтнүүд Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Энэ үеэр Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Энхжаргал байгууллагынхаа 2025 оны III улирлын үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Нийгмийн даатгалын ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа “Итгэлцлийн аян”-ы хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын явц, аж ахуй нэгж, байгууллагад хүрч буй үр нөлөө, даатгуулагч, ажил ологчдын итгэлцлийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагааны талаар мөн танилцууллаа.
Нийгмийн даатгалын байгууллага иргэдэд илүү ойр, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээ үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд итгэлцлийг нэмэгдүүлэх хүрээнд цахимжилтийн ажлыг эрчимжүүлж, 330 суманд нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг нэвтрүүлж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хүсэлтийг ямар ч цаасан бичиг баримт шаардахгүй цахимаар авч эхэлснийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга уулзалтын үеэр онцолсон. Тиймээс цаашид салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад салбарын уялдаа холбоогоо нэмэгдүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг бууруулахад анхаарч ажиллахыг хэллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.