Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Г.Дамдинням: АИ-92 автобензиний импортын хэмжээ хангалтгүй байгаа ч аль болох хүргэж, тасалдуулахгүй байхыг хичээж байна

2025/12/19
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.
 
Энэ үеэр салбарын сайд Г.Дамдинням “АИ-92 автобензиний импортолж буй хэмжээ хүрэлцэхгүй байна. Гэхдээ ойрын өдрүүдээс импорт эрс нэмэгдэхээр байна. Бид Оросын талтай байнга ярьж байна” гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.
 
Энэ талаар “Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд эсвэл Засгийн газар шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд өгөхгүй байгаа асуудал байхгүй. Орж ирсэн даруйд л бид түгээж байна. Аль болох хүргэхийг хичээж байна. Аль болох тасалдуулахгүй байхыг хичээж байна” гэсэн юм.
 
Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний импорт 40 гаруй хувьтай байгаа бол дизель түлшний импорт 80 гаруй хувьтай байна. Шатахууны доголдол үүссэн асуудалд салбарын сайдын хэлснээр аравдугаар сард нөөц хангалттай байсан ч зарим шалтгааны улмаас нөөц дуусжээ. Мөн зохиомол хомсдол үүсэх үйл явдал болсныг ч нуусангүй. Гэсэн ч арваннэгдүгээр сараас эхлэн шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлж эхэлсэн байна. Мөн шатахуун нийлүүлж буй гол худалдан авагч Орос болон Хятадаас импортын хэмжээг нэмэгдүүлэхээр хоёр улстай байнгын холбоотой ажиллаж байгаа аж.
 
Тэрбээр “Бид ОХУ-ын талтай байнга холбогдож байгаа. 95 хувийг нийлүүлдэг айл шүү дээ. Үлдэж буй 5 хувийг бид БНХАУ нийлүүлдэг. Бид хоёрхон хөршөөсөө л худалдан авна . Бидний хувьд урд хөрштэйгөө импортыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа” гэсэн юм. Тиймээс шинэ он гараад БНХАУ руу айлчлал хийхээр болсныг яриандаа тодотгосон.
 
Түүнчлэн БНХАУ газрын тосны бүтээгдэхүүн нь дотооддоо хязгаарлалттай, экспорт хийдэггүй. Гэхдээ дипломат, уламжлал сайн хөршийн харилцаагаа бодолцож бидэнд тусалъя гэж байгаа юм. Энэ хүрээнд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр импортын асуудлыг эцэслэхээр хэлэлцэнэ. Одоогоор урд хөршөөс импортоо авч байгаа Урд талд манай улсад импорт оруулах чадлын хувьд нийт хэрэглээний 20 хувийг л хангадаг. Дамжуулан ачих хэмжээгээ бид нэмэгдүүлэх ёстой. Зөвхөн Замын-Үүдээр зогсохгүй Цагааннуур, Ханги-Мандал, Шивээхүрэн боомтоор авах ажлыг гадаад харилцааны шугамаар ярилцаж байна. 35 жил хуримтлагдсан асуудлыг 5 сарын дотор шийдэх боломжгүй” гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он