Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Баруун салаа, Зүүн салааны айлуудыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

2025/12/21

Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хагас коксон түлшинд шилжүүлэх, гэр, байшинг дулаалж, хийн хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зэрэг олон төрөлт арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

Үүний нэг сэргээгдэх эрчим хүчний төслийг Баруун салаа, Зүүн салааны айл өрхүүдэд ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төслийг НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-тай хамтран хэрэгжүүлэх юм.

Тухайн байршилд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Агаарын чанар хэмждэг суурин болон явуулын станцуудын хэмжилтээр Баруун салаа, Зүүн салаа, Баянхошуунд агаарын бохирдол хамгийн ихтэй байршлаас бид мэдээллээ хүргэж байна. НЗДТГ, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент компани, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч Баруун салаа, Зүүн салааны айлуудыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэхээр бэлтгэж, төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах ажлыг зохион байгуулж байна. Ирэх зун нарны эрчим хүч нэвтрүүлж эхэлнэ. Түүнчлэн Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд газар чөлөөлж, орон сууц барьж байгаа. Энэхүү төслийг Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлнэ. Тиймээс иргэд зөвхөн газар чөлөөлөлт дээр бидэнтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. 

Нийслэлээс НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Улаанбаатар хотод автомашины зогсоолуудыг цахилгаан машины цэнэглэгчтэй болгоход НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй мөн хамтарч ажиллана. НҮБ-ын Хүүхдийн сангийн ЧИП төслөөр айл өрхүүдийг дулаалж байна. Айл өрхүүд гэр, байшингаа хангалттай дулаалсан байхад газ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжихэд илүү дөхөм болно” гэдгийг онцоллоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төрлийн ажил хийж байгааг тань сонсоход таатай байна. Бидний хувьд сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр мэргэшсэн. Туршигдсан технологиор Улаанбаатар хотод нарны эрчим хүчний системийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Нийслэлийн байгууллагуудтай хамтраад ТЭЗҮ боловсруулж, ажлыг үргэлжлүүлнэ. Цахилгааны машин цэнэглэх авто зогсоол байгуулахад санал нэгдэж байна. Миний хувийн байр суурь ч гэсэн Улаанбаатар хотын дарга ард түмэнтэйгээ ингэж нээлттэй харилцаж байгааг эергээр хүлээж авч байна. Сэргээгдэх эрчим хүчний шийдэл Улаанбаатар хотод тохирч байгааг бид хэдийн туршсан. Энэ шийдэл бол туршигдсан, аюулгүй, тогтвортой систем. Бид та бүхэнтэй нягт хамтын ажиллагаатай ажиллана. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэснээр хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж байгаа нь өндөр үр дүн гэж харж байна” хэмээсэн юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын цөөнгүй хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг учраас цахилгаан автомашин хэрэглэхийг уриаллаа. Агаарын бохирдлын эх үүсвэрийг нэгдүгээр сард нарийвчлан судална. Ирэх оноос импортын нүүрс хэрэглэхгүй. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн дотоодын хагас коксын үйлдвэр барина. Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг IQAir төвийн мэдээллээр Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой хотуудын жагсаалтаас 20 байр урагшилсан. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот агаарын бохирдолтой 100 хотын жагсаалтаас гарах бүрэн боломжтой аж.

Холбоотой мэдээ

АТГ: Нийтийн албанд томилогдох 520 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
С.Амарсайхан: ШШГЕГ-т нууц тагнуулын байгууллага ажиллаж, хар тамхи, хууль бус алт олборлолтоо хамгаалдаг
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Нийтийн албанд томилогдох 520 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
С.Амарсайхан: ШШГЕГ-т нууц тагнуулын байгууллага ажиллаж, хар тамхи, хууль бус алт олборлолтоо хамгаалдаг
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав
Монгол Улсын босоо тэнхлэгийн тээврийн коридорыг өргөжүүлэх, тээвэр, логистикийн стратегийн ач холбогдолтой авто замын төслүүдийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ
Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалт болж байна
21 дүгээр хорооллын уулзвар, Баянхошууны тойрогт замын цагдаагийн 2 кубон (түр байр), Эмээлтэд онцгой байдлын 1 кубоныг байршуулж ажиллуулна
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
С.Ганбаатар: Ерөнхий сайд хувийн сургуультайгаа холбогдсон асуудалд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой
Б.Энхбаярын дараагийн золиос хэн бэ?
Монгол болон Санкт-Петербург хотын найрамдлын төгөл байгууллаа
БНХАУ-ын судлаачид алт, мөнгөөр ​​баялаг асар том ашигт малтмалын ордыг далайн гүнээс илрүүлжээ
Гадаад: Дэлхий дахинд дизель түлшний нийлүүлэлтийн хомсдол өвлийг дуустал үргэлжлэх төлөвтэй байна
Академич С.Чулуун: Анх удаа археологийн малтлагаас Чингис хааны билиг сургаал олдсон
“Сэтгэл зүйн эрүүл мэнд ба стрессийг зөв даван туулах арга зам” сэдэвт сургалтыг Чех Улсын 9 хотод зохион байгуулжээ
“MINING WEEK & MINEPRO 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн маргааш эхэлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он