Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БСШУСБХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2024/05/01

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2024.04.30/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 15 цаг 34 минутад эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын тов, хуулийн төслийн Ажлын хэсгийг танилцуулав.


Энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаад, төслийг тус Байнгын хороонд шилжүүлсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр илтгэв.

Төсөлтэй холбогдуулан Дэд ажлын хэсэг гурван удаа, УИХ-ын даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, асуудлыг хэлэлцжээ. Ажлын хэсгээс Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй 15 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн байна.


Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс хуулийн төслийн 22 дугаар зүйлд, Засгийн газар хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх тухай асуудлыг татварын хууль тогтоомжид зааснаар шийдвэрлэх санал гаргасныг, мөн зарчмын зөрүүтэй хоёр  саналыг Ажлын хэсэг дэмжсэн хэмээн танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ гэж заасны дагуу Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй томъёоллоор санал гаргах гишүүн байгаа эсэхийг хуралдаан даргалагч лавлаж, Ажлын хэсгийн саналыг зүйл тус бүрээр уншиж, танилцуулаад санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн зүйл тус бүрийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулахаар боллоо.

Харин дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг үндэслэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Л.Энх-Амгалан, Т.Аубакир, Г.Амартүвшин, А.Адъяасүрэн, Х.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж, баталснаар хуралдаан өндөрлөлөө гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он