Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

БНИУ-ын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026/01/30

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан БНИУ-ын Эксим банкны Хотын дизайн, хот төлөвлөлт, ландшафт хариуцсан Ерөнхий архитектор Лука Бертакки болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Мөн нийслэлээс 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлж буй “Хүннү хот”, “Улаанбаатар трамвай”, “Лаг хатааж, шатаах үйлдвэр” зэрэг мега төслүүдэд БНИУ-ын Эксим банктай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв. 

Түүнчлэн нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд тус компанийн сангуудаар дамжуулан хөрөнгө оруулалт хийхэд зөв шийдэл санал болгон, хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдлаа.

Энэ хүрээнд Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлнэ. Тодруулбал, 2040 он гэхэд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадалтай агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолборыг байгуулахаар төлөвлөж, хуурай боомт болгон хөгжүүлнэ” гэдгийг танилцуулсан юм.

Үргэлжлүүлэн “Улаанбаатар трамвай” төслийн Авто замын инженер Б.Бат-Оргил нийслэлд хоёр чиглэлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн “Улаанбаатар трамвай” төслийн талаарх танилцуулгыг хүргэв. Тухайлбал, нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байна. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байх юм. Нэг удаад 230-250 хүн, цагт 6500-7000 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 70 км/цаг байна. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Мөн энэ үеэр Хот төлөвлөлт, судалгааны институтийн Ерөнхий инженер Б.Лхагвасүрэн 2025-2028 онд хэрэгжүүлэх “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Уг үйлдвэр нь хоногт 250 шоо метр лаг шатаах хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой.

Уулзалтын төгсгөлд БНИУ-ын Эксим банкны Хотын дизайн, хот төлөвлөлт, ландшафт хариуцсан Ерөнхий архитектор Лука Бертакки тэргүүтэй төлөөлөгчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжлав.

 

Холбоотой мэдээ

Шийтгэлийн хуудас нааж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шийтгэлийн хуудас нааж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он